Д. ГАМПИЛМАА : ЖИЖИГ ҮЗЭГНИЙ САВ ХИЙХЭД БҮТЭН ЖИЛИЙН ХУГАЦАА ЗАРЦУУЛДАГ

2016-10-29  

Нийслэл хот байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам, зориг өгөх тэдний ур чадвар уран бүтээлийг олон нийтэд суртчилах зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж байна.

Үзэсгэлэнд тусгай 6 сургууль, Төрийн бус байгууллагын үйлчилгээнд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд нийт 90 гаруй хүүхдийн 250 гаруй бүтээл тавигджээ.

Гэр бүл хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж : “Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын зүгээс зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна. Нийт 90 гаруй хүүхдүүдээс шилдэг 20 хүүхдийг шалгаруулж зургийн хэрэгсэл, шүр, будаг зэргээ авахад нь нэмэр болох мөнгөн шагнал олгохоор бэлдсэн байгаа” гэж байлаа.

Хамгийн гол нь хүүхдүүдийн бүтээлийг худалдаж авах хүмүүс, төрийн бус байгууллагууд хэрэгтэй байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Үзэсгэлэн “Улаанбаатар чуулга”-ын 2 давхарт зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа Мэргэжлийн сургалттай 55-р сургуулийн технологийн багш Д.Гампилмаатай ярилцлаа.

-55-р сургуулийн хувьд энэхүү үзэсгэлэнд хэдэн бүтээлтэй оролцож байна вэ?

Нийт 50 гаруй хүүхдийн цаасан болон шүрэн, хатгамал эсгий урлалын 100 гаруй бүтээлүүдээр оролцож байна.

-Шүрэн бүтээл их харагдаж байна?

Дийлэнх бүтээлүүд маань шүрээр хийгдсэн байгаа. Учир нь саажилттай хүүхдүүдийн дийлэнх нь бүтэн биеийн саажилттай, гар хурууны хөдөлгөөн ерөөсөө хөгжөөгүй хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүд бүтээл хийх нь битгий хэл гар, хуруугаа хөдөлгөхөд хүндрэлтэй. Тийм учраас бид хүүхдүүдээ хөгжүүлэх гарын хөдөлгөөнийг тогтмол байлгахын тулд шүрээр бүтээлүүд хийлгэдэг. 

-Нэг бүтээл хэдий хэр хугацаанд бэлэн болдог вэ?

Саажилттай хүүхдүүд бүтээл хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Эхлээд шүрээ барьж сурна, гүйлгэж сурна, өнгө хольж сүлжиж сурна гээд хугацаа их ордог. Энгийн хүмүүс үзэгний савыг 2-3 хоногт л хийдэг. Манай хүүхдүүд бүтэн 2 улирлыг зарцуулдаг. Бүр бүтэн биеийн саажилттай хүүхдүүд бол яг нэг жилийг зарцуулдаг. Хэдийгээр уддаг ч гэсэн бидний бүтээл үнэхээр чанартай байдаг.

-Хүүхдүүдийн бүтээлийг худалдах боломж хэр вэ? 

БСШУС-ын Яамны гадаад харилцааны хэлтэс манай хүүхдүүдийн бүтээлийг худалдаж аваад гадаадын зочид төлөөлөгчдөд бэлэглэдэг болсон. Гэхдээ тэрнээс өөрөөр бид худалдаалж чадахгүй байгаа. Бид зүгээр л бүтээл хийгээд хуримтлуулаад л байна. Бүтээлээ зарж хүүхдүүдээ урамшуулж, урам зориг өгмөөр байдаг гэхдээ худалдаж авч байгаа хүмүүс ерөөсөө алга.

-Төрөөс болон Төрийн бус байгууллагаас дэмжлэг хэр байна?

Сүүлийн жилүүдэд төрөөс дэмжлэг гайгүй болсон. Гэхдээ төрийн бус байгууллагууд манай хүүхдүүдийг их дэмжмээр байгаа юм. Хараагүйчүүдийн холбоо, насанд хүрсэн хүмүүс бол бүтээлээ сурталчлаад гадаад, дотоодод зараад болж байгаа. Харин хүүхдүүдэд тийм боломж маш бага байдаг. Хэрэв бидний бүтээлийг худалдаж аваад бидэнд санхүүгийн тусламж үзүүлвэл манай хүүхдүүд бүтээлээ хийгээд байх бүрэн чадвартай.

-Бүтээл хийхэд тусалдаг багш нар хүрэлцээтэй байдаг уу?

Багш нар бол хүрэлцээтэй. Мэргэжлийн сургалттай сургууль гэдэг утгаараа мэргэжлийн багш нар хүрэлцээтэй байдаг. Хамгийн гол нь бид материалаа хүссэнээрээ авах санхүүтэй л болох хэрэгтэй байна. Уг нь гадаад хүмүүс манай хүүхдүүдийн бүтээлийг их сонирхдог. Бидний бүтээлийг худалдаж авдаггүй юм аа гэхэд гадаадын байгууллагуудтай холбож өгөх хэрэгтэй байна.

-Хүүхдүүдийн бүтээл хийдэг материалын үнэ хэр байх вэ?

Их үнэтэй байдаг. Энгийн боодол цаасыг бид 7000 төгрөгөөр авдаг. Тэрүүгээр 2 бүтээл хийгээд л дуусдаг, шүр мөн адил маш үнэтэй гоё том шүрээр том бүтээл хийх гэхээр ихлүү үнэтэй.

-Хүүхдүүдийн бүтээлийг олонд таниулах үзэсгэлэн хангалттай зохиож чадаж байгаа юу?

Уг нь бол хангалттай. Жилд 5-6 удаа үзэсгэлэн гаргаж байгаа ч гэсэн бидний бүтээлийг үнэлээд худалдаад авах хүмүүс даанч алга. Хэрэв бидний бүтээлийг худалдаад авбал хүүхдүүд маань маш их урам зориг, ихийг хийж бүтээх хүсэлтэй болох болно.

Үүнээс нэг зүйлийг уншигчдадаа хэлмээр санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хийж буй бүтээлийг худалдан авч тэдэнд ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлах. Ганцхан бүтээл гаргах гэж ямар урт хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байгааг та ойлгосон болов уу. Бидний ирээдүй болсон хүүхдүүддээ урам хайрлая.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:bvten jil urt hugatsaa bn shvv 2016-10-29
zul:ih chadvarlag mundag bagsh yumaa iim bagsh nar olon bolvol huuhduud maani chadvarjij sain bolovson huchin bolohod 1 alhamaarch gsn oirtoh bhda, bagsh nar bolgonoo chadvarshuuliya ,huuhdiin tuluu gsn eyereg setgelgeetei bolgoyo chadvartai setgeltei bagsh naraa demjij uramshuulmaar l bnadaa tur zasag mini 2017-10-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?