ЗӨГИЙН БАЛ ХЭРЭГЛЭХИЙН АЧ ТУС

2016-02-01  

Зөгийн баланд олон төрлийн нянг устгадаг эрдэс бодис агуулагддаг. Тухайлбал, фитонцид хэмээх бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр, шарх, арьсны өвчнийг намдаадаг. Харин уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент нь арьс болон салст бүрхэвчийн эд, эсэд, тэжээл өгч, сэргээх үйлчилгээтэй. Иймээс хүнсэнд төдийгүй шарх, шалбархай, хөлдөлт, түлэгдэлт, мөөгөнцөр, өвчний үед хэрэглэвэл ач тусаа үзүүлнэ. Зөгийн бал нь байгалийн гаралтай эрүүл мэндийн ашиг тустай 5 чанарыг өөртөө агуулдаг. 

Үүнд: 

-Халууныг бууруулна

-Дотор засна

-Хор тайлна

-Хатсаныг чийглэнэ

-Өвдөлтыг намдаана

Энэ бол зөгийн балнаас өөр юунд ч байдаггүй гайхамшигтай шинж чанарууд юм. Мөн өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм. Ингээд зөгийн балтай ус уухын ашиг тусыг танилцуулъя.

Элэг цөсний үрэвслийг намдаана :

Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.

Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг: 

Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэж, шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.

Хоол боловсруулалтыг сайжруулдаг: 

Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж  хэрэглэхэд хоол боловсруулах эрхтнүүдэд сайнаар нөлөөлдөг. 

Ханиалгахыг дарна:

Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж, дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгана. Үүнийг өдөрт  гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уухад ханиалгахыг дардаг байна. 

Судасны хатууралт :

Сонгины  шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Үүнийг хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэж болно. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.

Өтгөн хаталтыг дарна :

Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусган ууж байх хэрэгтэй. 

Түүнчлэн зөгийн балыг хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн үйлчилгээ үзүүлдгийг эрдэмтэд судлан тогтоосон байдаг. 

 

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНСҮРЭН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?