СОНГУУЛИЙН ТОВ ГАРЛАА

2016-02-01  

2016 оны сонгуулийн жил. Улсын төсвөөс сонгуулийн зардалд зориулан 16,5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн товыг өнөөдөр зарлалаа. Учир нь ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоосон байхыг хуулийн 16-р зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан байдаг. 

Сонгогчдын саналыг ирэх зургаадугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарын цагаар 07-22 цаг хүртэл авахаар болжээ. Харин гадаадад суугаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 17, 18, 19-ны өдрүүдэд авна. Харин өөрийн биеэр санал авах байранд ирж чадахгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг нэрийн жагсаалтын дагуу зургаадугаар сарын 28-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаар болжээ. 

Харин бүх нэр дэвшигчдийг урьд нь тойргийн хороод дээр бүртгэдэг байсан бол энэ жил аймаг дүүргийн сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэхээр хуулинд өөрчлөлт орсон байна. Нэр дэвшигчдийн тухайд тавдугаар сарын эхээр бичиг баримтаа өгнө. Харин тавдугаар сарын 20-оос хойш нэр дэвшигчдийг сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэж эхэлнэ. УИХ-д нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд нэгэн зэрэг үнэмлэхээ гардан авах нь. 

Сурталчилгааны хувьд урьд нь нэр дэвшигчид үнэмлэхээ авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхэлдэг байсныг болиулж, сонгууль эхлэхээс 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сонгуулийн сурталчилгааг эхлүүлэхээр болоод байна. 

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?