ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА

2016-02-01  

Сонгууль-2016

Монголчууд л ингэж хэлэх хүмүүс. Нүүдлийн мал аж ахуйг хэн хөгжүүлэв? Мал аж ахуйгаар ямар ард түмэн хамгийн их дагнав ? гэвэл Монголчууд л гэсэн хариу гарна. Мал хариулна гэдгийг шинжлэх ухаан болтол хөгжүүлсэн ийм ард түмнээс ахуй амьдралтай нь холбоотой амьд зүйрлэл, зүйр цэцэн үг ургахаас аргагүй. Зүй зохис гэж бий. Үүнийг барьж чаддаг ухаант ард. Бас үр дагаврыг тооцож чаддаг байсан. Хэтрүүлэх болон дутаах нь хортой. Тиймээс тунг нь тааруул гэж "Зуун ямаанд жаран ухна" гэж үг гарсан гэж боддог. Монголчууд мал сүргээ өсгөж, үржүүлэх үүднээс эцэг малыг тавихын тулд маш нарийн судалж шинждэг байсан. Удам судар, ааш авир, зан төрх, бие хаа бүгдийг сайтар нягталсны эцэст эцэг малаар тавьдаг байсан ухаантай ард түмэн. Эцэг малыг сонгохдоо алдаа хийх эрхгүй гэж үздэгээс тэр. Тэгвэл одоо монголчууд 2016 оны ноёдоо сонгох босгонд тулж ирлээ. Зүйрлэвэл эцэг мал юм даа. Тиймээс алдах эрхгүй сонгууль гэж энэ сонгуулийг л хэлэх байх. Бүх зүйл хуулийн дагуу явна, мэдээж. Намууд л хүнээ дэвшүүлнэ. Түүнээс л сонгох хүнээ хайх болно . Сонгогч танд, миний адил , хэн нэгнийг дэвшүүлчих эрх байхгүй. Хэн хэн дэвшихийг улс төрийн намууд л шийднэ. Тэндээс л та сонголтоо хийнэ. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийн сурталчилгааны хугацааг хязгаарласнаар, шинэ хүнийг цагаар хавчиж, тэнцвэргүй нөхцлийг бий болгосон гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Ямар ч байсан алдах эрхгүй энэ сонгуульд "CONTROL.MN" нэр дэвшигчдийн тухай бодитой мэдээллийг хүргэж , таны сонголтод тус нэмэр болохыг хичээнэ гэдгээ илэрхийлье. Чадах чадахаараа Монгол улсынхаа төлөө зүтгэцгээе. Та ч бас мэдээлж болно. "СОNTROL.MN" таны үзэл бодлоо илэрхийлэх ӨНДӨР ИНДЭР байх болно.

 

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сэтгүүл зүйг авлигаас ангид зөв чиглэлд хөгжүүлж байгаад амжилт хүсье. 2016-02-01
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?