2017 ОНД З САЯ БАГА БАЛЧИР ХҮҮХЭД ӨВЧНИЙ УЛМААС НАС БАРНА

2016-11-09  

Ийм тооцоог эрдэмтэд гаргажээ. Жил бүр 5 хүртэлх насны 1 сая хүүхэд өвчний улмаас нас бардаг гэсэн тооцоог Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргажээ.

Энэ тоо ирэх онд З дахин нэмэгдэж, 3 саяд хүрэх урьдчилсан судалгаа гарсныг тэд мэдээллээ. Гол шалтгаан нь эрүүл ахуйн доголдлоос үүсэлтэй, төрөл бүрийн халдварт өвчинд нэрвэгдэх юм байна. Холери зэрэг үй олныг хамруулах өвчин дэгдэхгүй гэж тэд баталж байна.

Ахуйн чанартай, хиртэй гараараа хүүхдээ хооллож ундлахаас өгсүүлээд, бохироос үүдэлтэй халдварт өвчин нь 3 сая бага балчир насны хүүхдийн амийг авч одно гэж сануулж байна. Энэ өвчнөөс сэргийлэх суурь арга хэмжээ бол, эрүүл ахуйг сахих, хүүхдийнхээ гар хөлийг, өөрсдийнхөө гарыг ч гэсэн сайтар савандаж угааж байхыг ДЭМБ зөвлөлөө. Тэгвэл хүүхдийн эндэл, нас баралтын тоог өсгөхгүй байх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?