ТА СУНЖИРСАН УРТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ УНШИХААС ЗАЛХАЖ БАЙНА УУ?

2016-11-10  

Тэгвэл танд дэлхийн алдартай эмч нарын хэлсэн нэг өгүүлбэрт зөвлөгөөг хүргэж байна.

Доктор Вики Рэйкнер “Айж, сандрах хэрэггүй. Зүгээр л эмчтэйгээ ярилц. Юуны ч тухай байж болно. Миний өвчтөнүүд батга, хөлрөлт, эвгүй үнэрийн тухай ярианаас байнга л зайлсхийдэг. Эцсийн эцэст та бага ярих тусам бэрхшээл тань улам л нэмэгдэх болно”

Эмэгтэйчүүдийн эмч Хилда Хачерсон “Амьдралд байдаг хөгжилтэй хэрнээ эрх чөлөө, эрүүл мэнд амтлуулдаг цөөхөн зүйлсийн нэг нь секс. Тиймээс татгалзах хэрэггүй.” Эмэгтэйчүүдийн эмч Майкл П.Годмэн. Хорт хавдрын эрсдлийг таслан зогсооё “Гэр бүлийн түүхээ судлаарай. Аав ээж, өвөө эмээ, эсвэл авга нагац нарын чинь хэн нэг нь тавь хүрэхээсээ өмнө хорт хавдраар өвчилж байсан юм биш биз? Тэгвэл танд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг.”

Хүнсний мэргэжилтэн, доктор Уиллиам Диэтз “Гурван хундагын дараа таны биеийн 86 хувь үйл ажиллагаагаа алддаг. Тиймээс нэмэх хэрэггүй.”

Зөв хооллолтын мэргэжилтэн Кэвин Р.Уондлер “Давс бага хэрэглэ. Өнөөдөр та эрүүл залуу байгаа ч тавь шүргээд ирэхэд даралт чинь ихэсч, зүрх тань өвчлөх магадлал ихсэх болно.”

Эмэгтэйчүүдийн эмч Кристиан Нортрап “Сард нэг удаа арьсаа оношлуул. Гэхдээ эмчид хандахын өмнө усанд ороорой. Чийгшүүлэгчтэй арьсны оношлогоо буруу гардаг.”

Арьс өнгөний эмч Эллен Мармур “Хурц нартай өдөр малгай өмсч хэвш. Миний нэг өвчтөн нүүрэндээ байнга нарны хаалт хийдэг байсан атал биеэ огт хайхардаггүй байсан юм. Харамсалтай нь нэг л өдөр толгойд нь хавдар үүссэн байсныг мэдсэн.”

Стивен Лам “Оливийн тосыг хоолондоо хий. Учир нь омега 3 хэмээх хүчил агуулдаг ус, тос зүрхний өвчлөлөөс сэргийлдэг.

Зөв хооллолтын мэргэжилтэн Брайн Вансинк “Таны идэх хоол хүнс бүр чинь ногоо, жимсний хольцтой байх ёстой.”

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Nta:Ёстой л ингээд ойлгочихож болохнээ.. 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?