ӨДӨРТ 5500 ХҮҮХЭД НАС БАРДАГ

2016-11-12  

 

Дэлхий нийтээрээ 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны энэ өдрийг “Уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарлаж, “Цэнхэр жинс өмсөцгөөе” уриан дор зургаан тивийн 36 улсын 167 оролцон тэмдэглэдэг билээ.

Дэлхийн статистик мэдээгээр 15 секунд тутамд нэг хүүхэд, өдөр бүр 5500 хүүхэд, жилд 2 сая хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барж байна гэсэн дүн бий.

2016 онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ-ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа бөгөөд ЭМЯ, ДЭМБ, НЭМГ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Монголын уушги судлалын нийгэмлэг, ЭМШУИС, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран зохион байгуулна.

Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг ажээ.

 

 

 А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:yamr aimr yum be hvvhdee hatgaa tusgahgv bh yumsan 2016-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?