НИЙСЛЭЛД ДИАБЕТИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

2016-11-14  

Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төвд Нийслэлийн хэмжээнд анхны Диабетийн төвийг шинээр нээлээ.

Чихрийн шижингийн өвчлөл ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаа нь нас баралтын шалтгаан болж байгаа юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж үйлчилгээг өргөжүүлэх асуудал эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна.

Тиймээс уг өвчний хяналтын чанар хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулах, цочмог болон архаг хүндрэлээс сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд анх удаа СБД-ийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ. Тус төвийг нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд НЭМГ, Диабетийн эмч нарын холбооны тэргүүн, Дани улсын Ново Нордиск компанийн төлөөлөгч, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, дотоод шүүрэл булчирхайн эмч, сургагч багш, хоол зүйч нар оролцлоо.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?