Ц. ЭРДЭНЭБААТАР : ААВЫН ТУХАЙ ЭМЗЭГЛЭЛ НАМАЙГ МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛД ХӨТӨЛСӨН

2016-02-03  

Болор цом 33 наадмын тэргүүн байрын шагналт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар CONTROL.MN ярилцлага өглөө

- За танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу ?

Энэ хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна. Нутаг усныхандаа баярлалаа. Намайг харж ивээж байсан Зоргол уулын тэр их ээжийн энгэр шиг ээвэрт баярлаж байна. Монголын утга зохиолд 20-оод жил багшилж шүлэг бичиж явсны үр шимийг өнөөдөр хүртэж байна. Энэ наадамд нилээдгүй хэдэн жил оролцож унаж босож явсан. 33 дахь наадамдаа сайхан давхиж тэргүүн байр эзэлсэндээ их сайхан сэтгэгдэлтэй бэлэгшээлтэй байна. 

-Болор цом наадамд хэзээнээс оролцож эхэлсэн бэ? 

Би Болор цом наадамд 2004 оноос орж эхэлсэн. 

- Наадамд уншсан шүлгүүдийн хувьд хэзээ бичсэн бэ? 

Шүлгийн тухайд өнгөрсөн намар болоод өчигдөрхөн бичсэн шүлэг хүртэл байсан.

- Сэдвийн хувьд ? 

Орчин үеийн яруу найраг өөрөө парадокс маягийн байх ёстой. Уншсан хүн тархиндаа юу вэ гэж, энэ юуны тухай хэлж байгаа юм бол гэж гайхаж байх ёстой. Тэгэхлээр орчин үеийн, шинэ мянганы яруу найрагчийн хувьд би тийм шүлэг уншихыг хичээсэн. Зарим ухаантай улсуудад таалагдаагүй байх. Заримд нь бол  таалагдсан. 

- Сүүлийн даваанд уншсан "Суурин иргэншлийн цаг" шүлгийн тухайд ? 

Миний бодсон зүйл юу вэ гэхээр би өөрөө хөдөөний хүүхэд. Их суурин иргэншилд ороод энэ хотын амьдралд, хүн сүргийн дунд явахдаа мөн чанараа гээж эхэлж байгаа юм биш байгаа гэж эргэлзэж эхэлсэн. Тийм учраас оршихуйн тэр уран зохиолыг тод илэрхийлэхийг зорьсон шүлэг байлаа. Ер нь бид нар эртнээсээ суурин иргэншилтэй байгаагүй. Их хотынхоо соёлыг мэдэхгүй байж энэ хэдхээн жилийн хугацаанд, хэт богинохон амьдрахдаа нийгмийн болоод оюун санааны хувьд хэт шавааралдсаны улмаас доройтож эхэлж байгаа юм биш байгаадаа гэсэн айдсыг мэдрүүлэх үүднээс энэ шүлгийг бичсэн. 

- Өрсөлдөгчдийн хувьд ? 

Хар нялхаасаа өрсөлдсөн хүмүүс ихэнх нь байсан. Миний найз нөхөд, шавь нар хүртэл байлаа. 

- Шүлэг бичих нь танд ямар баясал төрүүлдэг бэ? 

Надад бол шүлэг бичиж эхлэх нь сайхан байдаг. Дунд нь бодно гэдэг бол тархины их тамлан байдаг. Бичиж дууссаны дараа амьд гарч байгаа юм шиг гайхалтай мэдрэмж авдаг. 

- Анхны юм бүхэн сэтгэлд тодхон байдаг. Таны хамгийн анхны шүлэг ямар шүлэг байсан бэ? Хэдэн настайдаа бичиж байв? 

Миний анхны шүлэг аавын тухай шүлэг байсан. 6-р ангид байхдаа бичиж байсан. 

Намар оройхон шувууд ганганалдаж нуураа зэлгэн нисэн бужигналдана

Төрсөн нуурандаа эргэж буцсан дэгдээхийгээ төөрүүлж одсон эх нь манан суухыг хүлээнэ 

Амьтны л үрдээ гэж аав минь алслан одох шувуудыг хараад санааширч 

Хавартаа эргээд ирэх нүүдлийн шувуудтай хагацаж ядан нулимс унагав гээд тэнгэр болсон аавын тухай шүлэг байсан /санаа алдав/. Тэр эмзэглэл намайг Монголын уран зохиолд хөтөлсөн байх. 

- Хэсэгхэн зав гаргаж надтай ярилцсан танд баярлалаа

Баярлалаа. Танай хамт олонд ажил хөдөлмөрийн их амжилт хүсье. 

 

ЯРИЛЦСАН : П. ОЮУНСҮРЭН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?