ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ БНАЛАУ-Д АЖИЛЛААД ИРЛЭЭ

2016-11-16  

Монгол улсын төрийн албаны зөвлөл болон БНАЛАУ-ын дотоод хэргийн яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд монгол улсын төрийн албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн удирдлага, зохион байгуулалттай танилцаж, харилцан туршлага судлан, зөвлөмж санал боловсруулан ажиллахаар болжээ. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат багтан ажилласан юм. Айлчлалаар үеэр БНАЛАУ-ын ерөнхий сайд Др, Тонглун Сисули-т бараалхаж, Үндэсний ассамблейн төв хорооны удирдлагуудтай уулзан төрийн албаны бүтэц, удирдлага, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, туршлага судалжээ. 

Түүнчлэн төрийн албанд мэдээлэл технологийг хэрхэн ашиглаж байгаатай танилцаж, төрийн албан хаагчдын мэдээллийн санг бий болгох, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, мэргэшсэн, тогтвортой , мэдлэг чадвартай төрийн албан хаагч бэлтгэх мөн төрийн албан хаагчдын ур чадвар, ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх талаар туршлага солилцоод ирсэн юм.

 

 

Эх сурвалж : http://www.mohs.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?