ХҮЙТНИЙ УЛИРАЛД ТОЛГОЙ НҮЦГЭН ЯВБАЛ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ БОЛНО

2016-11-17  

Сүүлийн үед залуус малгай өмсөхгүй явах нь олширчээ. Малгайгүй явснаас болж мэдрэлийн гаралтай өвчлөл нэмэгдэх болсон байна. Малгайгүй явснаас болж насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Хүйтэнд малгайгүй явбал эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болно. Мөн архаг хууч өвчин сэдрэх, тархиар хатгуулж өвдөх хараа, тархины судас нарийсах, сонсгол муудах нулимс гоождог болох, нойр муудах мэдрэлийн суурь өвчин үүсэх, ой тогтоолт муудах, үс хуурайшиж өнгөө алдах шинж тэмдэг илэрнэ. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсан ирж тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний түгээх судас агшиж нарийссанаас болж түүгээр гүйх цусны урсгал удаашран хэмжээ нь багасахад уураг тархины хэвийн үйл ажиллагаа муудна. Ингээд цус харвалт өвчнөөр өвчлөх эрсдэл тун өндөр болдог. Хэдий танд өнөөдөр мэдэгдэхгүй ч хойшид өвчнөөр өвчлөх суурь нь тавигдаж байна гэсэн үг юм. Мөн хүйтний улиралд нүцгэн явснаас нүүр, толгойн ил хэсэг дагз, зулай, чих, хамар, хацар даарч хөрөх юмуу хөлдөж, бүх бие махбодид муугаар нөлөөлнө. Хүйтний энэ мэт сөрөг нөлөөнөөс хүн өөрийгөө хамгаалахын тулд өвлийн цагт малгай өмсөх нь зүгээр нэг ёс төдий буюу дан ганц гоёл чимэг ч биш. Харин өөрийгөө хүйтнээс хамгаалж эрхтэн системийнхээ хэвийн үйл ажиллагааг зохицуулж байгааг ухаарвал зохино. 

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?