Түүнийг юу ч гэж хэлсэн, яаж ч эсэргүүцсэн, тэр Монголын улс төрд идэвхтэй оролцохоор эргэн ирлээ гэдгээ зарлан тунхаглалаа. Зүгээр ч үгүй Засгийн газрын шадар сайдын суудалд заларна. Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр зөвхөн зургаан сарын настай шадар сайдын суудалд залрах гэж биш , ирэх 10 жилд ч Монголын улс төр дэх байр сууриа бэхжүүлнэ гэдгээ ТВ5 телевизийн ярилцлагад орохдоо ойлгогдохоор илэрхийллээ. Тэр гартаа улсынхаа хөгжлийн төлөвлөгөөг атгаж, тархиндаа сонгуулийн ялалтын төлөвлөгөөгөө хэдийнээ боловсруулжээ. Их улс төрд эргэн ирэх сургаар түүнээс олон улс төрч жийрхэн айж, түгшиж, сандарч байна. Айсан хүн, хүн ална ч гэдэг. Тиймэрхүү үйл явдал ар араасаа өрнөж эхэллээ. Энхбаяр өш хонзон санахгүй, улс орны хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулна гэж нэг бус удаа хэлсэн. Тэр бол долоо шархадсан чоно. Түүнтэй нүүхэд амаргүй. Тэр бол хэд хэдэн нүүдлийн дараахыг олж харах чадвартайгаараа бусдаас давуу. Түүнийг хүлээлт, болгоомжлол, айдастайгаар Монголын улс төр хүлээн авах нь. WELCOME NUMBER ONE буюу Монголын улс төрд дахин тавтай морил, ноён ЭНХБАЯР.
Ц.ЭНХБАТ