ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2016-11-21  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар тус эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн уулзалтын өмнө сайд нар тус эмнэлэгт үйлчлүүлж буй иргэдийн саналыг сонсож, шаардлагатай эмчилгээг нь хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэхийг холбогдох эмч нарт нь даалгалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарын бодлого нь даатгалтайгаа уялдаж явах нь зайлшгүй гэдгийг хэлээд, эрүүл мэндийн даатгалын тодорхой хувийг салбарын ажилчдын цалин хөлс, урамшуулал, бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэхэд, мөн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулахх нь зүйтэй юм гэв.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ярианыхаа эхэнд эмч нараар бахархаж явдгаа хэлээд, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох нийгмийн эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс ч энэ тал дээр гол анхаарлаа хандуулж Эрүүл мэндийн сайдтай хамтран ажиллахаар ярьж, уулзаж байна. Бүтээмж өндөртэй илүү цагаар ажиллаж байгаа хүмүүс цалин багатай ажиллаж байгаа нь шийдвэрлэх ёстой асуудал мөн гэдгийг онцоллоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж эмнлгийнхээ үйл ажиллагааны талаах дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахад тулгардаг асуудлуудын талаар саналаа хэлсэн юм. Тухайлбал, Иргэдийн иргэний бүртгэлийн мэдээлэл алдаатай, тоо, үсэг зөрснөөс болж бид хийсэн эмчилгээний хөлсөө авч чадахгүйд хүрдэг. Давтан хагалгаанд орж байгаа хүмүүст даатгалаас санхүүжилт өгдөггүй, даатгалд хамрагдаагүй хүмүүс ч хавдартай гээд ирж байна гэх мэтчилэн асуудлууд тулгардгийг сайд нарт дуулгалаа.

Харин эмч нарын зүгээс

  • 1990 оноос хойш технологийн шинэчлэл  хийгдэж үйлчилгээ өргөжсөн хэдий ч орон тоо нэмэгдээгүй
  • Эрхтэн шилжүүлэх мэс заслыг үе шаттайгаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болох
  • Хагалгаа нээлттэй хийх, дурангаар хийхэд төлбөрийн хувьд ялгаатай байх
  • Олон улсын жишгийн дагуу нэг болон хоёрдугаар шатлалд оношилж, эмчилдэг өвчнийг гуравдугаар шатлалд хийлгэвэл хувь хүнээс тодорхой төлбөр авдаг байх
  • Жил бүр бодит өртгийг тооцдог байх зэрэг саналуудыг хэлж байв.

 

 

Эх сурвалж : MOHS.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?