ХҮЙТНИЙ УЛИРАЛД АНХААРАХ ЗҮЙЛС

2016-11-22  

Өвлийн жавар хүний арьсанд маш хүчтэй урвалж өгдөг тул нэн түрүүн нүүрний арьсны харшил өгч улайж холцруутуулдаг. Хүн даарах тусам цус, цөс өтгөрч, цөсний эргэлтийн хямралд орж, нүүр арьс шаргал өнгөтэй болох, арьсны хөлс болон тослогын булчирхайн солилцоо суларч, арьсны амьсгал алдагдах тул мэдрэлийн төгсгөлүүдийн өвчлөл болсноор арьсны гадаргуу дээр батга, ширэнгэн үү, шар үс ургах нь их болдог. Энэ өөрчлөлт хуйханд илүүтэй илрэх тул үс ихээр хуурайших, хугарах, салаалах мөн ихээр унаж өөрчлөлт орно.

Хүний амьсгалын зам агаарыг бүлээцүүлэн хүчилтөрөгчийг илүүтэй ангижруулан амьсгалд оруулах уушгины хөхлөгийн үйл ажиллагаа багасах тул амьсгалын дээд зам хүйтэн салхинд нэрвэгдэж хий ханиалга, мөгөөрсөн хоолойн хуурайшилт, уушгины цулцангийн хавагналт эхэлдэг тул маш амархан өвчлөл үүсдэг. Үүнээс гадна утааны угаар, үнэр харшлын гол шалтгаан болдог.

Хүйтний улиралд хүний өмсөж байгаа хувцасны нийлэг эдлэл хүний арьсны амьсгалд чийг татах үйлчилгээ үзүүлдэг тул ихээр хөлөргөх, бодисын солилцоог хямруулах тул бие шаардлагатай амин дэм уургыг хөлс, тосны булчирхайгаар гадагшлах тул дархлааны системийг нураадаг байна.  

Анхаарах зүйлс :

  • Өвлийн улиралд аль болох хөвөн даавуун орц ихтэй, нийллэг эдлэлийн орц бага орсон хувцас өмсөх, хувцас зузаан хөвсгөр байх нь хүний нүдэнд дулаан харагдах боловч ноолуур акриллын хольцгүй бол хүний биед чийгшил үүсгэж дулааны солилцоог алдуулж жиндүүлдэг.

Өвлийн улиралд өмсөх гадуур хувцаснаас илүүтэй дотуур хувцас биед эвтэйхэн хөвөн даавуун болон ноолууран хувцас байх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарласан чихэлдсэн, дөрвөн мөчийг тэлтэл хувцаслаж болохгүй. Хүүхдийг насны онцлогт нь тохируулж хувцаслах хэрэгтэй. Нярай хүүхдийг өвлийн улиралд 15-20 минутаар өдөрт 3-4 удаа салхилуулна. Салхинд гаргахдаа хүүхдийн нүүрийг ил гаргаж, хэт бэгнэлгүй тохируулж, дулаан хувцаслаж гаргана. Хэдийгээр тэрэгний толгой талыг босгож бүтээсэн ч гэсэн хүүхдэд дулаан ноосон малгай, бээлий, оймс, гутал, хүрэм өмсгөнө. Харин гэртээ орж ирмэгц хувцсыг нь тайлахгүй бол хүүхэд халууцна. Хүүхэд унтаж байсан ч гэсэн хувцсыг нь тайлах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд даарсан эсэхийг мэднэ. Хүүхдийг хэт халууцуулах юмуу дааруулж болохгүйг анхаар. Өвлийн улиралд хүүхдээ өглөөний 12-15 цагийн хооронд 20-30 мин цэвэр агаарт гаргавал д витамины нийлэгжилт сайн үүсдэг.

  • Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тийм учраас өөрсдөө салхинд тамхи татахгүй байх, гадна татсан тамхины бохь уушгины цулцанд канцергены хоруу чанарыг агуулсан тамхины бохь ихээр хуралдах тул уушгины хавдар үүсгэдэг.
  • Үс арьсанд тохирсон улирлын чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхээс гадна, амин дэм, уураг, тослог бүхий зөв, дэглэмтэй  хооллох хэрэгтэй
  • Өвлийн улиралд амны хаалт ороолтыг байнга цэвэрлэж зүүх, хөлөө дулаан  байлгах нь чухал. Олон цагаар гадаа ажилладаг хүмүүс хөлөө дааруулахгүй байх нь эрүүл мэндэд тустай. 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?