САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ОНЦГОЙ АНХААРНА

2016-02-04  

Энэ жил цас зудын байдал хүнд байгаатай холбогдуулан өвөлжилт хүндэрсэн аймгуудад, отроор өвөлжиж байгаа малчин ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх шаардлагатай байна. Ихэнх аймгуудын хувьд томуу, томуу төст өвчний өвчлөл их байна.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн хувьд салхин цэцэг өвчин ихсэх хандлагатай, өнөөдрийн байдлаар 28 хүн өвчлөөд байгаа бол, томуугийн өвчлөл Сүхбаатар аймагт хамгийн өндөр амбулаторийн үзлэгийн 10-аас дээш хувийг эзэлж байна.  

Иймд нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн баяр ойртож байгаа энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч, ялангуяа сар шинийн амралтын өдрүүдэд хүнд өвчтөн, төрөхийн хяналтанд байгаа эхчүүдэд анхаарлаа хандуулан ажиллах үүрэг даалгаврыг аймаг орон нутгийн бүх эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо. Шаардлагатай тохиолдолд эмч нарын зөвлөгөөнийг шуурхай зохион байгуулах,  төрөлжсөн том эмнэлгүүдээс хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд үзүүлэх алсын дуудлагын үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шатахууныг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг анхаарууллаа.

Сар шинийн өдрүүдэд нийтийг хамарсан хордлого, осол гэмтэл халдварт өвчний дэгдэлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой алдаа зөрчил гарсан үед ЭМСЯ-ны хариуцлагатай жижүүрт шууд мэдээлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын дутагдалтай өвчтнүүдэд шаардлагатай эм бэлдмэл, аппарат, тоног төхөөрөмж, вирусийн эсрэг эмийн нөөцийг нэмэгдүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна. 

 

БЭЛТГЭСЭН : Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?