БӨӨР ОРЛУУЛАХ-ГЕМОДИАЛИЗЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ХАРИУЦАХААР БОЛЛОО

2016-11-24  

Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 27 байгууллагад бөөр орлуулах 169 ширхэг гемодиализын аппарат ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай  бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгууллага тооцож гаргажээ. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт 3 удаа, насан туршдаа гемодиализын эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх  шаардлагатай болдог бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар боллоо.

 

 

Эх сурвалж : mohs.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?