АДАЛ ЯВДАЛТ АЯЛЛЫН СПОРТЫН МАСТЕР М.ДАРХИЖАВ : АЯЛАГЧ ХҮН АЛДАР НЭРИЙН ТӨЛӨӨ АЯЛДАГГҮЙ

2016-11-24  
Худалдаачид болон бадарчид өөрсдийн амьдралын хэв маягаар аялал гэдэг энэ спортын эхлэлийг тавьсан байдаг. Тэд шинэ газар нээх, шинэ нөөцтэй болох, худалдаа хийх, үүний цаана юу байгаа бол гэх мэт хүсэлдээ хөтлөгдөн аялж байжээ. 
Харин одоо бол дэлхий даяар ижил зорилго сонирхлоор нэгдсэн хувь хүмүүс, бүлэг, экспедиц, цэргийнхэн, мэргэжилтнүүд бүгд л аялж байна. Манай улсад аяллын спорт хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн. Шинийг олж мэдэх хүсэл эрмэлзэлтэй, адал явдал эрэлхийлэгч залуучууд аялах нь олонтоо. Эдгээр залуусын төлөөлөл болж яваа Адал явдалт аяллын Спортын мастер М.Дархижавтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

- Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

Сайн байна уу? Намайг М.Дархижав гэдэг. Би адал явдалт аяллын спортоор хичээллээд арваад жил болж байна. Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр мэргэжлийн зэрэг ахиулахаар суралцаж байгаа.

- Яагаад адал явдалт аяллын спортоор хичээллэх болсон бэ?

2007 онд Их Монгол дээд сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийн оюутан болсон үеэс л өдөр бүр аяллын спортод татагдаж эхэлсэн. Тухайн үед багш маань түүх соёлын дурсгалт газрууд, байгалийн сонин хачин тогтоц бүхий газруудаар аялж байхыг зөвлөдөг байсан юм. Ингээд би Монголын Спорт Аяллын холбооны гишүүн болсон. Манай холбоо жилд 4 удаа хол ойрын, урт удаан хугацааны аяллуудыг зохион байгуулдаг. Эдгээр аяллын багт багтаж гадаад дотоодын олон аялал хийсний дараа аяллын спортод нэвт шингэсэн байсан.

- Та анх хаана, ямар аялал хийж байсан бэ?

2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цогзолын хийд, Хөдөлдөг цохио, Ловончомбын агуй, Гурван зээрдийн агуй, Ханбогд хайрхан, Баяжихын агуй, Дэмчог хийд гэсэн маршрутаар 180 км 7 хоног аялаж байлаа. Энэ миний анхны уртын аялал байсан. Өмнө нь богино аялалууд олон удаа хийж байсан ч анхны хэцүү аялал нь энэ аялал байсан.

- Европын ноён оргилд гарсан аяллынхаа талаар?

Монголын скайриммингийн холбооны гишүүн н.Отгонхүү гэж миний найз байдаг. Уулийн гүйлтийн дэлхийн аваргад хэд хэдэн удаа оролцож байсан залуу. Тэр найз маань нэг удаа надад Эльбруст хамт аялах, авирах санал тавьсан. Ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй Монголын багийн гишүүн надад 2016 оны 5 дугаар сарын 9-ний өглөөний 09:30 цагт Европ тивийн ноён уул Эльбрусийн оргил дээр гарах хувь завшаан олдсон юм. Орой дээр нь гарчхаад төрийнхөө далбааг мандуулаад зогсож байхад их гоё мэдрэмж төрж байлаа.

- Энэ аяллын үед тохиолдсон бэрхшээлүүдээс?

“Хүүгийн нүүдэл” аяллын тухайд бол адал явдалт аяллын 10 төрлөөр өртөөлсөн болохоор аялал бүр өөрийн онцлогтой байлаа. Тухайлбал морин аялалд бие агсдах, явган аялалд хөл цэврүүтэх гэх мэт бэрхшээлүүд олон тохиолдоно.  Ер нь бол аялагч хүн цаг агаарыг маш сайн тооцох хэрэгтэй мөн бэлтгэл болоод төлөвлөгөө хангалттай бол ямар ч аялалд саатаад байхгүй. Мэдээж энэ бүгдээс гадна өөрийн эрүүл мэнд, зориг, тэвчээр, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. 

- Өнгөрсөн жил “Хүүгийн нүүдэл” тойрон аялал хийсэн. Яагаад энэ аяллыг хийх болсон бэ?

2008 оноос мориор, дугуйгаар, завиар гэх мэт янз бүрийн олон аялал хийж байсан. Эдгээр аяллуудыг хийсний дараа өөрийн мэргэжлийн чадвараа ахиулах, мөн Монгол орноо тойрох хүсэл төрж эхэлсэн. Ингээд Монгол орныхоо хилийн дагуу газарзүйн онцлогт тохируулан адал явдалт аяллын 10 төрлөөр өртөөлсөн тойрон аялал хийхээр шийдсэн. Төрөл тус бүр дээр нэг хамтрагчтай эх орноо хилийн дагуу тойрсон багахан аялал хийсэн.

-  “Хүүгийн нүүдэл” аяллын аян замын тэмдэглэл, ном бичиж байгаа гэсэн?

Аялагч хүн бүхий л аяллынхаа туршид уулзсан, тусалж дэмжсэн хүний нэр, эргээд холбоо барих хаяг, утас зэргийг байнга тэмдэглэж байх хэрэгтэй. Ингээд дараа нь өөрөө тухайн аяллынхаа тэмдэглэлийг найруулан бичиж ном, товхимол гаргах нь хувь хүний асуудал. Миний хувьд өөрийн туулсан зам, тохиолдсон бэрхшээл, дурсамжтай, сургамжтай үйл явдлуудаа багтаасан жижигхэн ном гаргахаар ажиллаж байна. Он гарахаас өмнө хэвлэж гаргана гэсэн ерөнхий төлөвлөгөө байгаа. Боломжтой бол хэрэглэж байсан эд зүйлс, унасан мотоцикл, луужин, газрын зураг, эмээл хазаар, завь, майхан зэрэг бүх хэрэгслээ багтаасан үзэсгэлэн гаргах бодолтой байна.

- Аяллын үед тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

Бид нэг удаа Асралт хайрханруу аялах гээд аяллаас 2 хоногийн өмнө уулзлаа. Энэ үеэр ярилцаад Шархадын эцэст уулзахаар болсон юм. Тэндээс шугамын микрогоор гарах унаа руугаа хүргүүлэхээр тохирсон. Тэгээд товлосон өглөө 08:30 цагт багийн гишүүдээс нэг нь ч ирдэггүй. Утсаар залгатал “за буулаа буулаа. Би яг Драгон дээр явж байна. Одоохон буулаа” гэсэн. Манай хүн Шархад гэхийг андуураад 5 шар уруу явчихаж билээ.

- Ойрын хугацаанд хаашаа аялах төлөвлөгөөтэй байна вэ?

Байна (инээв). Ерөнхийдөө Монголдоо үзэх юмсан гэж боддог олон сайхан газар байна. Манай орон их баялаг уудам газар нутагтай эх орноо бүтнээр мэдье гэвэл миний нас хүрэх үү үгүй юу гэдэг л байна. Миний дараагийн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажил маань “Аравт” гэж Монгол туургатны нэгдсэн аялал байна. Ирэх оны 8-9 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ нь Тувагаас 2 хүн, Буриадаас 2 хүн, Өвөр Монголоос 2 хүн, Халимагаас 2 хүн, Монголоос 2 хүн гэсэн арван хүний бүрэлдэхүүнтэй аялал болно. Одоогийн байдлаар ярилцлагын төвшинд бэлтгэл ажил хийгдээд явж байна.

- Та аяллын спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хэчнээн аялал хийсэн бэ?

Эргээд бодоход зөвхөн явган аяллын тухайд бол 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цогзолын хийд, хөдөлдөг цохио, Ловончомбын агуй, гурван зээрдийн агуй, Ханбогд хайрхан, Баяжихын агуй, Дэмчог хийд гэсэн маршрутаар 180 км 7 хоног, 2013 оны өвөл Асралт хайрхан 200 км 8 хоног, 2013 оны зун ОХУ Саяаны нуруу Шумакын нуруу, 108 рашаан - 250 км 10 хоног,  2014 оны хавар Асралт хайрхан 5 хоног,  2014 оны намар Аглагбүтээлийн хийд Дээд нуур, Дуган хад маршрутаар 150 км 7 хоног, 2014 онд Дундговь Их бага газрын чулуу 200 км 7 хоног гэх мэт олон аялал хийжээ. Өөрийнхөө хэмжээнд бол нилээд аяласан мэт санагдаж байна. Харин аялал хийдэг хүний хажууд бол юу ч биш, аялаагүй хүний дэргэд бол аяласан. Өмнө нь яг тэдэн удаа аялсан байна гэсэн тоо гаргаж байгаагүй юм байна. Аялал их олон янз үүнээс яг үүргэвч, майханаа үүрээд багадаа 7 хоног явсан аялалаа тооцоход багцаагаар 30 гаруй аялал хийсэн байна.

- Эдгээр аяллаас хамгийн их тэвчээр шаардсан хэцүү аялал аль нь байв?

2014 оны 3 дугаар сарын 22-оос 29 нд Асралт хайрхан явсан аялал байна. Энэ аяллыг би хэзээ ч мартдаггүй юм. Яг өвлөөр явж таарсан. 7 хоног бүтэн бүсэлхийгээр татсан цастай. Залуучууд нь урд гарч “зам хагална” гэж ярьдаг ингэж урд нь явсаар байгаад өмд гутал норчихсон. Орой шөрмөс татна, өглөө хөлдүү гутлаа өмсөөд цасанд алхаад л. Энэ аялал эргээд бодоход хамгийн хэцүү нь байсан.

- Энэ спортоор хичээллэхэд таныг хэн хамгийн их дэмждэг вэ?

Миний ээж. Мөн миний сайхан найзууд. Тэд аяллыг сайн дэмждэг. Өнгөрсөн жилийн “Хүүгийн нүүдэл” аяллын хувьд ямар ч компанийн ивээн тэтгэлэг байгаагүй. Яг өөрсдийн хүч хөдөлмөрөөр л хүсэл сонирхлынхоо төлөө аялсан. Эргээд бодоход энэ аялалд 9 сая орчим төгрөг зарцуулсан. Тэр бүгд миний найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхний маань дэмжлэгээр бүтсэн.

- Ингээд аялаад байгаагийн гол зорилго тань юу вэ? 

Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. “Аялагч хүн алдар нэрийн төлөө аялдаггүй. Аялагч хүн ардаа үлдэх хойч ирээдүйнхээ төлөө, өнөө цагийн дурсгал, соёл, зан заншлийн үнэн бодит түүхийг тэмдэглэн үлдээхийн төлөө аялдаг” гэж. Мөн өөрийгөө хөгжүүлэх, эх орноо, эх дэлхийгээ танин мэдэх байгаль орчинтойгоо харьцаж сурах гэх мэт аялах олон шалтгаан надад бий.

- Энэ бүх хугацаанд таны аяллаас авсан хамгийн гоё мэдрэмж?

Хамгийн гоё нь гэвэл сүүлд хийсэн эх орноо тойрсон аялалаа 2016 оны 7 дугаар сарын 9-ны 15:01 цагт дуусгаад галт тэрэгнээс буухдаа “Ингээд би мөрөөдлийнхөө нэг хэсэгийг биелүүллээ” гэж бодсон тэр мөч надад аяллаас авсан хамгийн гоё мэдрэмж байсан. Хүүгийн нүүдэл  аялал 2016 оны 3-р сарын дундаас гараагаа эхлэн 130 хоног 11300 гаруй километр адал явдалт аяллын 10 төрлөөр өртөөлөн эх орноо тойрсон. Төрөл тус бүрт нэг аялагч тамирчинтай хамтарч нэг удаагийн гараагаар улсынхаа төв цэг, хамгийн өндөр нам цэг, хилийн дөрвөн өнцөгт очжээ. Түүнчлэн хамгийн том гол, агуй, нуур гэх мэт үргэлжлэн түүх соёлын дурсгалт газруудаар аяласан байна. Хэдийгээр хөл цэврүүтэж, хөлс цутгасан ч энэ том давааны цаана сэтгэлийн их ялалт байдгийг бид хамгийн их мэдэх учраас халуун нар, хад чулуу, бороо шороо, босуул гүйдэлүүд замд минь саад болж чадахгүй. Ам гарлаа гэж андуурч болохгүй аяллын их замдаа өөртөө урам өгч байна. 

- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье

Баярлалаа. 

 

 

Ярилцсан Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Өөскө:Сонирхолтой спортоор хичээллэж байгаа танд амжидт хүсье. 2016-11-24
Билгээ:Ингэж аялалп явж үзэх юмсан. Туслаач 2016-11-24
lpo:САЙН ӨДӨР МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ЗӨВЛӨГӨӨ, БҮРТГЭЛ, ЖЕНЖИНИЙН Зээлийн Компанийн санхүүжилтийн зээлийн эх үүсвэрийг худалдаж авахаар ЗӨВЛӨГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙХ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН хотын банк, Albaker зээлийн фирм. с (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) Намайг НАРАНГЭРЭЛ гэдэг. Би Монгол хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй байсан тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл авахдаа тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн яг л миний хэлсэнчлэн би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com)  , би хэзээ ч итгэдэггүй, гэхдээ би хичнээн их гайхсан, 24 цагийн дотор зээл авсан, би итгэж чадахгүй байсан, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаард****тай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна  (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com)   тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хамгийн хурдан холбоо бариарай (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) Өнөөдөр тэднээс зээлээ аваарай, Бурхан тэдний жинхэнэ зээлийн саналыг авсан Жосе Луис зээлийг ивээх болно.  Миний зээлийг энэ компаниас стрессгүйгээр амжилттай авсан тул зээлийнхээ талаархи зээлтэй холбоо бариж байгаа эсэхээ шалгаарай., Тэдний и-мэйл хаягаар (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) зочилно уу. 2019-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?