МОНГОЛ ЭМЧ НАР СУДСАН ДОТУУР ХИЙДЭГ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСЭЭР БАЙНА

2016-12-01  

Монгол улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, унтуулахгүйгээр судсан дотроос нь хагалгаа хийж, эмчилдэг болоод жил гаруй болж байна.

Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн залуу салбар аж. П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт зүрхний хэм алдалтын аблаци эмчилгээ, судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслууд, тархины судсан дотуурх оношилгоо чих, хамар хоолойн мэс засал, нүдний болор, торлог шилэнцрийн мэс засал гээд нарийн мэргэжлийн ихэнх мэс заслуудыг амжилттай хийж байна.

Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд явуулж эмчлүүлдэг 7 төрлийн өвчнөөс хоёрыг нь дотооддоо эмчилдэг болсон. Манай улсад цус харвах, зүрх судасны өвчлөл, тархины хавдар зэрэг өвчлөл нь залуужих хандлагатай байна. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдах өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Манай эмч нар энэ өвчнийг эрт оношилдог, эмчилж чаддаг болсон юм. Зүрхний хэм алдагдлын электро-физиологийн оношлогоо, аблаци эмчилгээний зардалд монгол иргэд Азийн орнуудад 8000-30,000 ам доллар, АНУ, Европын орнуудад 20,000-50,000 ам.долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг аж.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?