УТАСНЫ ДЭЛГЭЦ РҮҮ ХАРАХ ҮЕД ХҮЗҮҮН ДЭЭР 27 КГ ХҮРТЭЛХ АЧААЛАЛ ИРДЭГ

2016-12-02  

Саяхан компьютер болон ухаалаг утасны хэрэглээ эрс нэмэгдсэний улмаас залуучуудын дунд хүзүүний дисктэй хүмүүс ихэсч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байсан билээ.

Хүзүүний хэлбэр нь тэгширч хөшсөн 20-30 орчим насны залуусын эмнэлэгт ирэх нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хүзүүний нугалам хоорондын жийргэвчний үүрэг гүйцэтгэх зөөлөн эд түрэгдэн гарч ирж мэдрэлээ дарсны улмаас үүсдэг өвдөлт, хөшилт нь ихэвчлэн 40-50 орчим насны хүмүүст илэрдэг өвчин аж.

Ухаалаг утасны дэлгэц рүү харах гэж толгойгоо урагшаа хазайлгахад хоёр мөрний хэлбэр мөн дотор тийш хумигдаж, мэргэжилтнүүдийн хэлдгээр “яст мэлхийний нуруу”-ны хэлбэртэй мэт болдог. АНУ-ын нурууны согог судлах доктор профессор Кеннетх К.Хансраж-аар ахлуулсан судлгааны багийн “Surgical Tehnology International” олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн мэдээлэлд “Ухаалаг утасны дэлгэц рүү харахын тулд нүүрээ урагшаа тонгойлгох байдал нь 6-7 настай хүүхдийг хүзүүн дээрээ мордуулсан байдалтай адил ачаалалтай байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 27 кг-ын ачаалалтай тэнцдэг” гэжээ.

БНСУ-ын “Часэн” Солонгосын уламжлалт эмнэлгийн Ким Ха-Ныль эмч хэлэхдээ “Энгийн үед хүзүүний ачаалал 4-5 кг байдаг бол ухаалаг утасны дэлгэц рүү харах гэж толгойг 15 хэмээр налуулахад 12 кг-ын ачаалалтай болдог. Хүзүүний ачаалал ийм байдалтай удах юм бол нуруу болон хүзүүний хэлбэрт нөлөөлж, улмаар хэвийн бус байдалд шилжиж хүзүү, нурууны дисктэй болдог” гэж анхаарууллаа.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
naraa:huzuu, nuruunii disk gedeg chini uvchin yumuu 2016-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?