ХАМРЫН ЦУС АЛДАЛТ

2016-02-05  

Хамрын цус алдалт нь хэсгийн болон ерөнхий биеийн шалтгаантай байна. Хэсгийн шалтгаантай хамрын цус алдалтын шалтгаан нь :

- хамар, хамрын дайвар хөндийн эмгэгүүд бөгөөд хамгийн элбэг нь хамрын таславчийн өмнөд хэсэгт орших судаслаг хэсгийн судас гэмтэх асуудал юм. Энэ нь хамрын салстын хатангирших, шархлаат үрэвсэл, хамраа ухах дадал, хүчтэй нийх, хамрын тамхи татах зэргээр хамрын судсыг механикаар гэмтээснээр үүсдэг байна.

- Хамрын гэмтэл, хамрын ясны хугарал, хамрын дайвар хөндий, гавлын суурин хугарлын үед хамраас их хэмжээгээр цус алдна.

- Хамрын гадны биетийн үед салст гэмтэж цус гарч болно. Хамраас цус алдах ерөнхий биеийн шалтгаанд корь, грипп, ханиад зэрэг халууралт ихтэй халдварт өвчний үед хамрын самалдаг болон таславчийн салст цусаар хэт дүүрэх зэргээс үүдэж зонхилон тохиолдоно.

- Судас болон цусны эргэлтийн өвчнүүд болох цусны даралт ихсэх, судас хатуурах эмгэг, бөөрний өвчнүүд

- Цусны өвчнүүд цусны цагаан бөөмийн хавдар, гемофили, тромбопати зэрэг эмгэгүүд

- Хамрын салстын судасны зангилаа гемангиом хамрын цус алдалтын шалтгааныг тодорхойлж, тохирох эмчилгээг хийж, цусыг яаралтай тогтоох шаардлагатай. Шалтгаан тодорхой бус бол өвчтөнийг ерөнхий мэргэжлийн талаас сайн үзлэг шинжилгээнд хамруулан, цусны даралтыг хянаж, зүрх судас, цусны эргэлтийн систем, цус, шээсний шинжилгээнд хамруулна. Хамрын хөндийг дурандаж, цус гарч буй хэсгийг тодорхойлох, хавдартай гэж сэжиглэвэл компьютер томограф, ангиографи хийлгэнэ. Харин эмнэлгийн тусламж ирэхээс өмнө хамраас цус гарч өвчтөний толгойг өндөр байрлалд хэвтүүлэх буюу суулгаж, хамарт буй нөжирсөн цусыг зөөлөн нийлгэж, хамрын самсааг 2 талаас нь шахаж барин хэдэн минут хүлээнэ. Хэрэв цус тогтохгүй бол эмчид хандах хэрэгтэй. Хамрын цусыг тогтоохын тулд цус гарч буй судсыг олон тусгай эмийн бодисоор түлэх, цахилгаан түлэгчээр түлэх, хамрын өмнөд болон арын чихээс тавих зэрэг арга хэмжээг авч ихэнх тохиолдолд тогтдог. Мөн шалтгааны арилгах арга хэмжээг яаралтай авна.

 

БЭЛТГЭСЭН : П.ОЮУНЧИМЭГ / АУ-НЫ МАГИСТР "ТӨГС СОНСГОЛОН" ЧИХ ХАМАР ХООЛОЙН  

                       ЭМНЭЛГИЙН ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР /

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ganaa :Huuhdiiin haraas 7 honog barag odor bolgon bga hemjeegeer tsus garaad baih yum yahuu ???? duslaach 2017-06-28
Enhbold sh:Sain bna uu mini hvv odoo 7 nas hvrch bga hamarnaas tsus ih gardag haana vzvvleh we 2020-02-28
Akmaral :Sain bainuu, nvvree ugaah geed us hvrgengvvt hamraas tsus ih hemjeegeer gaaraad ih udaj bnaa, yutai holbootoig medeh hvn bnuu tuslaach 2021-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?