ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ЭМЧ НАРЫГ ТОДРУУЛНА

2016-12-03  

Ард иргэдийнхээ төлөө бүхий л зүйлээ зориулж ажилладаг алтан гарт залуу эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлэх, эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор оны шилдэг залуу эмч шалгаруулахаар болжээ. Оны шилдэг залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч” ёслолын ажиллагааг 12 сарын 09-нд Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар зохион байгуулах бөгөөд ёслолын үйл ажиллагаа анхных гэдгээрээ онцлог юм. Оны шилдэг залуу эмч нарыг уламжлалт, мэс засал, дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, Лаборатори, нүүр ам судлал, Сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт 34 номинацаар шалгаруулах аж. Нэр дэвшиж буй эмч нарт эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа гаргаагүй, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон гэх мэт олон, өндөр шалгууртай мөн залуу эмч нар урам зориг өгч байгаагаараа манай шагнал онцлог хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа. 

Нийт нэр дэвшигчийн дотроос 68 эмч хоёрдугаар шатанд шалгарч, шалгарсан оролцогчдоос номинаци тус бүрээр “Оны тэргүүний эмч”-ийг тодруулж, Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөлөөр шагнана. Шилдэг залуу эмчийн материалыг 2016 оны 12 сарын 06-ыг хүртэл МЗХ-ны байранд хүлээн авах бөгөөд эмнэлгүүд номинаци тус бүрт эмч нараа тодорхойлон, тодорхойлолтыг нь явуулах юм байна.

 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?