5 ХҮРТЭЛХ НАСНЫ ЗУРГААН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙНА

2016-12-05  

Дэлхий нийтэд хоол тэжээлийн хамааралт эмгэг гэж бий. Энэ нь хоол тэжээлийн дутагдал, илүүдэл гэсэн хоёр хэлбэртэй.
Судалгаанаас харахад тав хүртэлх насны хүүхдийн 10,3 хувь нь өсөлт хоцролттой буюу хоол тэжээлийн дутагдалтай, 28 хувь нь буюу дөрвөн хүүхдийн нэг нь Д амин дэмийн, 32 хувь нь А амин дэмийн дутагдалтай, 21,4 хувь нь цус багадалттай байсан. Мөн 6-11 насны хүүхдийн 7,1 хувь нь иод дутагдлын эмгэгтэй байна. 15-49 насны эмэгтэйчүүдийн 14,4 хувь нь цус багадалттай байна.

“Халдварт бус өвчний осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийн шалтгаан” үндэсний судалгаагаар 15-65 насны хүн амын 54,4 хувь нь буюу насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй байна. Мөн тав хүртэлх насны зургаан хүүхэд тутмын нэг нь , өсвөр насныхны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна.Үүнээс улбаалан хүн амын дунд зүрх судасны хамааралт эмгэг ихэсч байна. 5 жилд нэг удаа явуулдаг судалгаагаар артерийн даралт ихсэлт буурахгүй байна. Энэ бүхэн буруу хооллолтоос хамааралтай. Жилд 6000 хүн зүрх судасны өвчнөөр нас барж байна.Өнөө үед чихрийн шижин, яс сийрэгжилт ихэсч байна. 2005 онд 15-64 насныхны дунд энэ өвчлөл найман хувьтай байсан бол өнгөрсөн жил 13 хувьтай болсон байна. Өвчлөлийн олон шалтгаанаас 80 хувь нь хүнээс шалтгаалдаг.Өөрөөр хэлбэл, хоол хүнсээ зөв сонгож хэрэглэхгүй багаа болон архи, тамхины хэтэрсэн хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний хомсдол зэргээс үүдэж байна.Үүнээс хоол тэжээлийн хамаарал 30 хувиас багагүй хувийг эзэлнэ.

Хүн өдөрт 400 гр жимс, хүнсний ногоо хэрэглэх ёстой гэж заасан байдаг.Жимс хэрэглэхгүй байх нь зүрх судасны өвчлөлийн 45 хувиар нэмэгдүүлдэг. 

Буруу хооллолтод нөлөөлж буй хүчин зүйл нь сахар, өөх тос, давсны хэтэрсэн хэрэглээ. Монголчууд өдөрт 11,5 гр давс буюу ДЭМБ-аас гаргасан стандартаас хоёр дахин их давс хэрэглэж байна.Үүнийг зөвхөн хоолондоо хийж буй давсаар хэмжиж болохгүй. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн бүр давс агуулсан байдаг. Мөн бүтээгдэхүүн нь байгалиасаа натри агуулсан байдаг. Нэг грамм натри нь 2,5 грамм давстай тэнцэнэ.Тэгэхээр сүүнд, жимсэнд натри байдаг. Сахар нь хоногт авах ёстой илчлэгийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой.  Монгол хүн хоногт 2500 кк илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх ёстой. Үүнээс харахад бид хоногт 25 грамм чихэр хэрэглэх стандарттай.

Таван бүлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. 

  1. Мах
  2. Сүү сүүн бүтээгдэхүүн
  3. Үр тариан бүтээгдэхүүн

Хүн өдөрт 4-5 удаа хооллохдоо өглөөд нь өдөрт авах нийт хоолныхоо 20-25 хувийг, бага үдэд 10-15, өдөр 35-45, их үдэд 10-15 хувийг, орой 25 хувийг авах ёстой. Гэтэл манайхан эсрэгээр нь хооллодог.

Өвлийн улиралд бид биеийн дулааныхаа 25 хүртэлх хувийг алддаг. Тиймээс өвөл мах идэх нь чухал. Монголчууд эрт үеэс зун нь мах идэлгүй, цагаан идээ хэрэглэж гэдэс дотроо цэвэрлэн биеэ эрүүлжүүлдэг байсан. Тиймээс энэ уламжлалын дагуу дулааны улиралд мацаг барих нь зохимжтой.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?