ШӨНИЙН НОЙРЫГ НӨХӨЖ ЧАДАХГҮЙ

2016-12-07  

Хүмүүс нэг шөнө л хангалттай хэмжээний нойр авч чадаагүй буюу дөрвөөс илүүгүй цаг унтвал маргааш нь ердийнхөөс их иддэг байна. Нойр дутуу байх нь хоолны дуршлыг хянадаг дааврын зохицуулалтад нөлөөлснөөр ийм өөрчлөлт гардаг гэж судлаачдын нэг хэсэг нь дүгнэсэн бол нөгөө хэсэг нь хүн нойрноос авч чадаагүй эрчмээ хоолоор нөхөж буй хэрэг гэж үзжээ.

Гүн сайхан нойрсох, эсэхэд өдрийн цагаар хийдэг зүйлс чухал үүрэгтэй. Тамхи татах, дэлгэц удаан ширтэх, гадаа хэдэн цаг байх ч хүртэл үүнтэй холбоотой ажээ.

- Хүн шөнийн нойрноосоо сэрчихээд эргээд 10 минут унтахад чанартай нойр авдаггүй. Энэ нь хүнийг өдрийн туршид ядрааж, дараа шөнийн нойронд ч нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.

- Өглөө сэрээд гэрэл харснаар хоногийн хэмнэлийг дахин эхлүүлж гэрэлд сэрэх, харанхуйд унтах дохио тархинд ирдэг ажээ.

- Өдрийн туршид ухаалаг утас оролдсон байдал шөнийн нойронд нөлөөлдгийг тогтоожээ.

- 5 ба түүнээс бага цаг унтдаг хүмүүс бусдаас 21 хувиар илүү чихэрлэг, коффейнтэй ундаа уудаг болох нь тогтоогдсон аж.

- Тамхи татдаг хүмүүсийн шөнө нойргүйдэх магадлал бусдаас дөрөв дахин их байдаг. Тодруулбал, хүний биеийн цагт нөлөөлж, нэг тамхи тутамд 1,2 минутын нойроо алддаг байна.

- Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүн хүүхэд шиг бөх унтаж чаддагийг эрдэмтэд нотолжээ. Харин өдөрт 10-аас олон цаг суудаг хүмүүс нойргүйдэх магадлалтай байдаг аж.

- Хүн дэрэн дээр толгой тавиад л унтах ёстой гэсэн дохио хүлээж авах учиртай гэнэ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
test:test comment 2016-12-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?