Төв суурин газрын утаа өвлийн цагт ихээхэн гүн утаан давхарга үүсгэж алсаас суунаглан харагдах ердийн үзэгдэл болсон. Хүн байгаа орчиндоо амархан дасал болж утаанаас харшлах, ханиах, уушгины багтраа сүрьеэгээр өвдөх нь архагшлын байдалд шилжиж, уушги, зүрх, эд эсүүдийн амьсгалын солилцоо удааширч холбогч эд эсүүд хатуурч уян хатан чанараа алдаж байна. Үе мөчний өвдөлт хийн судал битүүрсэнээс үүсч, хөшингө, нуруу, үе мөчний өвчлөл ихсэж байна.
Утаанаас үүсэх нэн анхаарал татах өвчлөл бидний эрхтэн системийн үйл ажиллагааг хангаж байдаг цусны эргэлтийг бүрдүүлэгч цусны олон төрлийн эсүүд болох цусны эрхтэн юм. Цусны эрхтэн хүний амьсгалах эрхтэнд хүчилтөрөгчийн хангалт үүсгэх, эд эсүүдэд хоёрдогч амьсгал бүрдүүлэх, хоол боловсруулах эрхтэн, цөсний эргэлттэй хавсарч хүний эд эрхтэн эсийн хооллолт амин хүчил, гликоген зэрэг бүтээгдэхүүний хангалт хийдэг чухал эрхтэн юм. Гаднаас уушгиар дамжсан хүчилтөрөгч, озоны найрлага бага, хар тугалга бүхий хүнд металлын хольцтой нүүрсхүчлийн хийгээр амьсгалах, хорт зуршлын улмаас бидний цусны эрхтнүүд аажмаар эргэн нөхөлтгүй эвдэрсээр байна.
Утааны өвчний шинж тэмдэг нь :
Цусны өтгөрөлтөөс амьсгаадах, хөл гар хавагнах, гэнэт зүрхний цохилт олшрох, зүрхний хэм алдагдах, цөсний өтгөрөлөөс нүдний болон амны салст шарлах, туяарах, амархан ядрах, нойрмог байдалд орох зовиур байнга гарч, өглөөд босоход толгой өвдөх, цэр нус, нулимс ихээр гарах, амархан уурлах, стресст орох, даарах, хөл гар бүлээцэхгүй, цусанд сахар ихдэх, багадалтын хам шинжүүд илэрнэ.
Цусны шинжилгээнд цагаан эсийн тоо олшрох, лимфоцит, тромбоцитын тоо хэт багасах, олшрох, бусад элементүүдийн хавсарсан алдагдалтай үзүүлэлтээс цусны өвчтэй гэж оношлогдож байна. Зарим хүмүүсийн элэг, дэлүүний гэнэт томрол, шулуун бүдүүн гэдэсний үйл ажиллагаа алдагдах, цустай өтгөн гарах, шулуун гэдэсний цус алдалт, бөөр давсагны архаг үрэвсэл их гарна.
Утааны өвчнөөс өөрийгөө хамгаалах арга ихээхэн утаатай орчинд шүүлтүүртэй маск зүүх, долоо хоногт нэг удаа ууланд авиралт хийх, гэртээ цэцэг тарих, өглөө оройд өөрт таарсан дасгал хөдөлгөөнийг хийх, уургын болон дархлааг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн, монгол эм ууж зовиур шаналгааг арилгах нь чухал.
Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ