АЖИЛЧИД ӨДРИЙН ХООЛНООС ХОРДЛОГО АВЧЭЭ

2016-12-15  

Төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид энэ сарын 9-нд хоолонд хордож, 9 нь эмнэлэгт хүргэгджээ.

Тэд өдрийн хоолондоо бүрмэл шарсан тахианы мах идсэн юм байна.Тэд бөөлжиж, гүйлгэн дөрөв тав нь ухаан алдаж таталт өгсөн учир аймгийн эмнэлэгт хүргэжээ. Төв аймгийн эмч нар “хоолны хүнд хордлого” хэмээн оношилж, ХӨСҮТ рүү шилжүүлжээ. 20-30 насны 4 эмэгтэй, 5 эрэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор тэдний биеийн байдал тогтворгүй байгаа ажээ.

Яг хоолноос хордсон уу эсвэл өөр шалтгаан байгаа эсэхийг тогтоохоор шинжилгээ авсан. Хариу нь 3-4 хоногийн дараа гарна. Анх хордлогын шинж тэмдэг илэрсэн үеэсээ гурав хоногийн дараа ирсэн учир яг тийм хоолноос болсон гэж хэлэх боломжгүй. Шинжилгээгээр л бүх зүйл тодорхой болох юм байна.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан болсон үйл явдлын үеэр Хөшигийн хөндийн цайны газарт очиж ажилчдын идсэн хоолноос дээж авч, шинжилгээнд өгсөн байна.Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна.

 

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?