ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ УЛМААС 165 ОРТОЙ ЭМНЭЛЭГ 295 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВЧ ЭМЧИЛЖ БАЙНА

2016-12-17  

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа аж. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 165 ор бүхий хүчин чадалтай ч одоогоор 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Харин Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд  амьсгалын замын цочмог халдварын эзлэх хувь 7.2 буюу харьцангуй бага гэсэн зэрэглэлтэй байгаа ч хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэсчээ.

Энэ хэрээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрэхэд хүрчээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллуулж байна. 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?