Б. ӨӨДЛӨХ: УРАЛДААНЫ ЗАМД ГАРСАН БАЙХАД АЙДАСГҮЙ БОЛЧИХДОГ

2016-02-08  

2015 оны шилдэг унаач хүүхдээр тодорсон Бат-Эрдэнийн Өөдлөхтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Сар шинийн өмнө оны шилдэг унаач хүүхэд боллоо. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

Маш их баяртай байна. Сэтгэл их сайхан байна.

-Хэдэн настайгаасаа морь унаж байна вэ?

Би одоо 11 настай. Увс аймгийн Тэс сумаас ирсэн. Одоо 5-р ангид сурдаг. Хурдны морь зургаан настайгаасаа эхэлж унасан. Түүнээс хойш олон уралдаанд оролцсон. Удахгүй мориндоо томдоод хасагдах байхаа. /инээв/

-Морь унаж уралдах хэцүү юу? Ер нь амаргүй харагддаг?

Анх уралдаж байхдаа сандарч л байсан. Гэхдээ уралдааны замд гарсан байхад айдасгүй болчихдог.

-Уралдааны замд унаач хүүхдүүд хоорондоо өрсөлдөөн ихтэй байдаг уу?

Мэдээж уралдаж байгаа гэдэг утгаараа өрсөлдөөн байлгүй яахав. Гэхдээ уралдааны замд өрсөлдөж байгаагаа мартчихдаг юм. Барианд орж ирэх үедээ бараг бүгдээрээ найзууд болчихсон байдаг.

 -Хэсэгхэн хором ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

П.ОЮУНСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?