ЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ЭМИЙГ ХАЙРЦАГ ТУТАМД НЬ 210 000 ТӨГРӨГӨӨР ХӨНГӨЛӨХӨӨР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2016-12-20  

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг тутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрх банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр шилжүүлэн тооцуулах боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирусийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

1. АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК

2. АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК

3. Энэтхэг улсын "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэрийн "Ледифос" эмийг "Ази фарм" компани

4. Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК

5. 2016 оны 10 сараас Энэтхэгийн "Strides Shasun" компанийн үйлдвэрлэсэн "Вирпас" Монос ХХК тус тус нийлүүлж байна.

АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

Элэгний С вирусийн эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийт дээрх таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо.

 

 

Эх сурвалж : ХНХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?