ТАРХИНЫ ЦУСАН ХАНГАМЖ

2016-12-21  

Цусны эргэлтийн хамгийн ойрхон зам, шимт бодисын дээжийг амсагч нь хүний тархины эд эс байдаг. Цусан хангамж сайтай тул хүний бие махбодийг хөдөлгөгч хүч мэдрэлийн системийн болон дотоод шүүрлийн системийн олон үйлдлийг боловсруулж, судасны торлогоор элбэг тул хараа, сонсгол бусад эд эрхтэний амин чухал төвүүд тэжээж сэргээдэг онцлогтой.

Хүний тархины цусан хангамж багасах, толгойн өвдөлтүүд, ой санамж муудах, амархан марталт зэргийн олон шалтгаануудын 90% зөвхөн тухайн хүний хорт зуршил, мэдрэлтэх (nervosis), суурь боловсрол, архаг өвчлөл, хоолны болон бэлгийн амьдралын дэглэмгүй байдлаас хамаардаг.  Үлдсэн 10% хүний судасны бөглөрөл, төрөлхийн гажиг, удамшлын болон халдварт өвчин, тархины эмгэг, хавдар уйланхай, тархины гэмтлээс хамаардаг байна.

Тархины судасны допплёр ЭХО, тархины бичлэг, толгойн КТ грамм, зэрэгт тархины судас нарийсалтай цусан хангамж 60% -аас илүүгүй гэсэн үзүүлэлттэй хүмүүс олширч байна.

Олшрох шалтгааны зонхилж байгаа асуудал “стресс” хүн өөрөө болон хамтран амьдрагч, үр хүүхдүүдээ загнах, мөрийтэй тоглох, ялимгүй шалтгаанаас уурлах, хар, шар тамхи татах, архи уух, замын бөглөрөл, утаа зэрэг нь мэдрэлийн системийн цочрол үүсгэж, цусанд сахар ихдүүлж байх тул тархины цусан хангамж багасч, хүчилтөрөгчийн дутагдалд орж, дархлаа суларч, байнгын вирусийн халдвар толгойн өвчнөөс салдаггүй байна. Ажилдаа дуртай сонирхлын дагуу хийж байгаа ажлын ачаалал тархины цусан хангамжинд сайнаар нөлөөлдөг байна.

Энэ байдал үргэлжилж хүндрэх тусам тархины судас нарийсч үргэлж толгой өвдөх даралт ихсэх, дотоод шүүрлийн булчирхайд өөрчлөлт орсоноос дүүнгэтэх, тархины цус харвалт олширч байна.  

Бүсгүйчүүдийн нас ахих тусам дотоод шүүрлийн хямрал хурцдаж, тархины цус харвалт их байдаг бол эрчүүдэд хоолны дэглэм хорт зуршлаас болж судасны хананд өөрчлөлт орсноос, омог бардам загнах, хэт хүчилсэн биеийн хүчний хөдөлмөрийн улмаас тархины цусан хангамж багасах цус харвалт их байдаг. 

Тархины цус харвалт хоёр янзаар явагдана. Тархины судасны бөглөрөл, цусны даралт их үед судас хагарч цус харвалт болдог бол тархины цусан хангамж ихээхэн муудаж тархины эд эсэд цус, тэжээл хүрэлцэхгүйгээс тархины эд эс үхжиж цусгүйдэлийн цус харвалт болно.

Урьдчилан сэргийлэх : Тархины цусан хангамж муудах шинж толгой “Мигрэнь” хам шинжийн өвдөлт өгсөн үед хоол ундны дэглэм барих, уурлаж уцаарлахгүй байх, тархины цусан хангамж муу бол уламжлалт эмчилгээний аргаар эмчлүүлэх, рашаан сувилалд явах, ном сайн унших, хорт зуршлаа орхих, халдварт өвчнөөр өвдөхгүй байх хэрэгтэй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
оюун:Sain baina uu tanias neg zuil asuuy oirnoos genet minii tolgoi ergeed haaya daralt ihseed neg bol ****gaad yvahaar guivagnaad tolgoi manas manas geed bn ene yunaas bolj bgaan bol haaya tolgoi ih tallaj uvdunu golduu baruun taliin oroi hesgeer ih uvddug bas hamar ynginaj uvddug 2018-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?