АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ УТСААР ЗӨВЛӨЖ БАЙНА

2016-12-22  

Нийслэлийн эрүүл мэндийн газар томуу, томуу төст өвчин ихэссэний улмаас  эрүүл мэндийн төвүүдэд “утасны эмч” ажиллуулах үүрэг өгчээ.

 “Утасны эмч” нар ажлын өдрүүдэд 10.00-21.00 цагийн хооронд иргэдэд ханиад томуутай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр болсон байна.

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд яаж асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд нь таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, яаралтай тусламжийг аль үед авах зэрэг зөвлөгөөг хүргэж байгаа юм.

Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар эцэг, эхчүүд утсаар зөвлөгөө авах боломжтой. Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулъя.

 

Байгууллагын нэр

Утасны дугаар

Хариуцах эзэн

1

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

Түргэний эмч нар

2

Баянзүрх эрүүл мэндийн төв

70150049

Хүүхдийн мэргэжилтэн Ундрам

3

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210846

Халдвар судлагч эмч Очмаа

4

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

70491003

Түргэний эмч нар

5

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464, 70231003

Түргэний эмч нар

6

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

98254999

Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж

7

Сүхбаатар Эрүүл мэндийн төв

350793, 88285051

Эмч Алимаа

8

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

341003

Хүүхдийн мэргэжилтэн Онон

9

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110716

Түргэний эмч нар

10

Гачуурт тосгоны эмнэлэг

70490003

Жижүүр эмч нар

11

Хонхор тосгоны эмнэлэг

95021234

Жижүүр эмч нар

12

Жаргалант тосгоны эмнэлэг

98854010

Жижүүр эмч нар

13

Туул тосгоны эмнэлэг

70497103

Жижүүр эмч нар

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?