УЛААН ТУГИЙН ОДОНТ ЭХЭМҮТ

2016-12-24  

ЭХЭМҮТ-ийн хамт олныг Монголынхоо гэрэлт ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн төлөө сэтгэл харамгүй зүтгэж олон нийтийн итгэлийг дааж ирснийг төрөөс үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монголын эх, үрсийг эрүүл саруул бойжуулахын төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байдаг эмч, сувилагч, асрагч, үйлчилгээний ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлсэн энэ сайхан шагнал бол хүн болгоны энгэр дээр гялалзах мэт хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол танай байгууллагын ажилчдын бүгдийнх нь ажлыг үнэлсэн шагнал юм.

Тэртээ 1930 онд 15 ортой хүүхдийн тасаг байгуулагдаж байсан тэр үеэс эхлэн 90 гаруй жилийн дотор улсын хэмжээний үйлчилгээтэй, оношилгоо эмчилгээний өндөр чадавхтай, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг болтлоо хөгжсөн түүхтэй билээ. Тэд  хийж бүтээснээ төрдөө үнэлүүлж, төрийн хүндэт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаа арвин баялаг түүхтэй хамт олон билээ.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?