ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2016-12-28  

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлж байна.

Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторит үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношлогооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандарт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулахаар бэлэн болжээ.

Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7500-8000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, хавдар) хэвтүүлэн эмчилж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дундажаар 300 орчим хүнд, жилд 100000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна.

Эмнэлгийн нэг онцлог нь урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлэх хүрээний хот хөдөөгийн бүх хэсэг нэгжүүдэд хүргэж ажиллана.

- Орчин үеийн оношлогооны дэвшилтэт технологи болох 128 зүслэгийн компьютер томографын аппарат СТ зэрэг аппаратуудыг оношлогоонд нэвтрүүлснээр хүн ам чанартай оношлогоог хийлгэх боломж бүрдэж, зөвхөн энэ төрлийн оношлогоог хийлгэхээр гадаад орон руу явах тохиолдлыг бууруулж, гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна. 

- Засгийн газрын тогтоолоор хүлээсэн тодорхой чиг үүрэгтэй боловч эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нийслэлийн хүн амд дутагдалтай зарим тусламжийг үзүүлж, тодорхой хувь нэмэр оруулж ажиллана. 

- Тус эмнэлэг нь спорт заал, хурлын томоохон заалтай гэдгээрээ бас онцлог юм.

- 2017 оны 3 дугаар улирлаас эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх стационарийг ашиглалтанд оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс засал, яаралтай тусламж болон эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлж, эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллана.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?