Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАНДИЙН ХҮҮ Б.БАТБАЯР “УЛСЫН САЙН МАЛЧИН” БОЛЛОО

2016-02-10  

Жил бүрийн сар шинийн босгон дээр нүүдэлчин монголчуудын өв эх соёл, дундаршгүй их баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж яваа их хөдөлмөрийн эзэд болсон малчдаа алдаршуулдаг уламжлалтай. Улиран одож буй хонин жилд Монгол улсын 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг "Улсын сайн малчин " тодруулан алдаршуулж байна. 

Тэдний нэг болсон Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Б.Батбаяр болон гэргийн Т.Ариунгэрэлд Улсын сайн малчны шагналыг хотонд нь очин гардуулан өглөө. 

25 жил мал маллаж, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн бойжуулж байгаа "Улсын сайн малчин" Б.Батбаярын аав Монгол улсын хөдөлмөрийн баатар Цэдэнжамцын Банди хүүгийнхээ өвөлжиж байгаа энэ бууцан дээр 30 жилийн өмнө баатрын цол тэмдгээ гардан авч байжээ. Баатар аавын хүү Б.Батбаяр аавынхаа малч ухаан, арвин их хөдөлмөрийн үр шимийг өвлөн өнөөдөр "Улсын сайн малчин" болж байгаа нь энэ. Б.Батбаяр нь мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн бойжуулж энэ жил 1600 гаруй толгой мал тооллуулсны зэрэгцээ аймагтаа үхэр сүргийнхээ тоогоор нэгдүгээрт оржээ. Мөн 4 жил дараалан Алтан төлийн эзнээр тодорсон байна. 

Дашрамд сонирхуулахад Улсын сайн малчин Б.Батбаярын ах Б.Жаалхүү нь 2007 онд мөн улсын сайн малчин болж байсан байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар Цэдэнжамцын Банди нь нэг наст малыг олон жил хорогдолгүй бойжуулж, малынхаа үүлдэр угсааг сайжруулан ноолуурын гарцыг нэмэгдүүлж улсын ноолуурын биелэлтийг удаа дараа давуулсан амжилтаар Хөдөлмөрийн баатар болж байсан байна. Өдгөө  үр  хүүхдүүд нь аавынхаа алдар нэрийг өндөрт өргөсөн сайн малчид болжээ.

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?