ОН СОЛИГДОХ МӨЧИД УЛСЫН ХЭМЖЭЭНД 121 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

2017-01-02  

Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл мэндийн яам хариуцлагатай жижүүр ажиллуулж 11-323002 дугаар утсаар 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллалаа.

Дээрх 4 хоногийн хугацаанд салбарын хэмжээнд түргэн тусламжийн 22694 дуудлага хүлээн авснаас 1355 нь осол гэмтлийн, 374 нь төрөлттэй холбоотой, 207 нь хоолны болон архины хордлоготой холбоотой дуудлага байв. Нийслэл хот, аймаг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар нийт 19339 хүн үйлчлүүлжээ.

Мөн улсын хэмжээнд 867 эх амаржиж үүнээс гэрийн төрөлт 6, эмнэлэгт 859 хүүхэд төрсөн бол 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 121 хүүхэд мэндэллээ.

 

 

Эх сурвалж : MOHS.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?