А.ЦОГЦЭЦЭГ: НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДАД АЛБАН ТООТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2017-01-09  

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд  А.Цогцэцэг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүллээ.

Нийслэл хотод томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Иймд Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон. Уг тасаг ирэх 7 хоногт багтан үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Мөн түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болоод байна.

Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа БЗД, ЧД, СХД -ийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг хуваалцах юм.

Тодруулбал, ЦТЭ нь БЗД-ийн зарим хорооны, УХТЭ нь ЧД, СХД –ийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчилнэ.

Дээрх хоёр тасаг нь ханиад томуугийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэж байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?