МАРГААШНААС БГД, СБД, ЧД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭНИЙ ДУУДЛАГЫГ 103 ДУГААРТ АВНА

2017-01-10  

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.

2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж, 75.3 хувьд хүрсэн байна.

Энэ сарын 11-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэн, түргэн тусламжийн нийт дуудлагыг 103 шугамаар авахаар болсон байна.

Таны өгсөн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин, Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих юм байна.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?