АНХ УДАА ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДЛЫН ЭМЧИЛГЭЭГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

2017-01-12  

2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. 

Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, Америк, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг байна.

Дээрх эмчилгээг эх орондоо нутагшуулснаар зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зорилгоор гадаад руу явах урсгалыг сааруулж, иргэддээ эх орондоо эмчлүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоо дээрх эмчилгээ хийлгэсэн иргэний эмчилгээний дундаж зардал 12-14 сая төгрөг болж буй бөгөөд үүний 70 орчим хувийг иргэний Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж, иргэн өөрөө дунджаар 2-4 сая төгрөгийн төлбөр төлж байна. УГТЭ нь 2016 онд нийт 36 хүнд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хийж, амбулатороор хэм алдагдалтай  1076 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?