НИЙГМИЙН ХАЛАМЖААС ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧИЛЖЭЭ

2016-02-12  

 Хоёрдугаар сарын 8-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын заалтыг өөрчлөн найруулжээ. Үүнд ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13 мянган төгрөгөөр, ахмадын бусад амралт, сувиллын газарт 20 мянган төгрөгөөр тус тус тогтоох шийдвэрийг гаргасан байна. "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу сонгон шалгаруулалтад шалгарч, Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39 болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа 16 аймаг, 1 дүүрэгт ахмадын 17 амралт, сувилал үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Урьд нь халамжийн сангаас НХҮХ-ийн харьяа амралт, сувилалд 1 ор хоногт 8000 төгрөг, гэрээ байгуулсан амралт, сувиллын газруудад 1 ор хоногт 15 мянган төгрөг олгож байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?