МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭН БҮРЭЭ ӨРӨНД УНАГАЖЭЭ

2016-02-12  

Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд өөр хоорондоо уралдан мөнгө олгох, тараах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жил ч ялгаагүй дуулдаж л байна. Гэтэл улсын сан хөмрөг хоосорчээ. Монгол улсын гадаад өр 21,5 тэрбум ам.долларт хүрчээ. Монгол улс өрөөрөө дэлхийд 2-т орсон таагүй мэдээ дуулдана. Түүнд засгийн газрын өр гэж бас байна. Тэр өр иргэн бүрт хамаатай. Монголын засгийн газар иргэн бүрээ өрөнд унагажээ. 2012 онд Сү.Батболдын засгийн газар монгол иргэн бүрийг 1900000 (нэг сая есөн зуун мянган) төгрөгийн өртөйгээр Алтанхуяг сайдад хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл энэ тоо Алтанхуягаас Сайханбилэг ажлаа авах 3 жил хүрэхгүй хугацаанд 3 дахин нэмэгдсэн гэсэн тоог сөрөг хүчнийхэн гаргаж байна. Монголын иргэн бүр 5900000 (таван сая есэн зуун мянган) төгрөгийн өртэй болжээ. Улсаа ч, иргэдээ ч давхар давхар өрөнд бариулсан эрх баригчид өрөө төлөх арга замаа мэддэг л байгаа даа. Ийм өр, ширтэйгээр монголчууд бичин жилтэйгээ золголоо.

 

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?