УЛСЫН ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

2017-01-17  

Эмнэлгүүдийн боломжтой үнийн эмийн хүртээмжийг сайжруулах” Техникийн туслалцааны 8967 МОН төслийн ажлын хэсгийн эхний уулзалт болсон билээ.

Уулзалтад ЭМС-ын 2016 оны А/202 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох ЭМЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МХЕГ, ЭМХТ, аймаг нийслэлийн ЭМГ, эмнэлэг, АХБ-ны зөвлөхүүд зэрэг нийт 20 гаруй төлөөлөл оролцож ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтулга уулзалтыг удирдлаа.

АХБ-ны төслийн зохицуулагч болон зөвлөхүүд техник туслалцааны төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, цаашид төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа солилцлоо.

Уулзалтаас төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг сумын эргэлтийн эмийн сангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж өргөтгөх талаар санал гарч асуудлыг АХБ-нд хүргүүлэхээр болов.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?