ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-01-17  

“Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн  шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөгөөн 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ЭМЯ дээр болж байна.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын манлайлал”, “Яаралтай тусламжийн шинэчлэлд миний хувь нэмэр” сэдвийн хүрээнд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг зөвлөгөөний үеэр гамшиг, онцгой байдлын үед хийж хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээний ажлын талаар товч танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, эрүүл мэндийн салбарт онцгой байдал, эрсдэлийн менежмент гэдэг бол маш тулгамдсан асуудал. Ханиад томуу, осол гэмтэл, газар хөдлөлт, нийтийг хамарсан гамшиг осол энэ бүгд дээр бид юу хийж чадах вэ гэж асуун, бэлэн байх хэрэгтэй. Цаашид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг хэрхэн иргэдэд хурдан шуурхай ойр цэгээс, хамгийн хүртээмжтэй, чанартай хүргэх талаар та бүхэнтэй хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Энэхүү уулзалтаар бидний хамтран ажиллах ажлын хөтөлбөр гарна гэж найдаж байна гэв.

Түүнчлэн сайд А.Цогцэцэг Австралийн их сургуулийн профессор ач холбогдол өгөн тус зөвлөгөөнийг зохион байгуулахад оролцож, өөрийн улсын туршлагаасаа хуваалцаж байгаад талархал илэрхийллээ.  

Зөвлөгөөнд оролцогчид “Гамшиг, онцгой байдлын үеийн манлайлал”, “Гамшиг, онцгой байдлын үед улс төрийн манлайлагч нартай ажиллах нь”, “Гамшгийн сэрэмжлүүлэг ба өртсөн хүн амд мэдээлэл хийх нь”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлөвлөлт, зохицуулалт, ор дэлгэх”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүний нөөц”, “Гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдал” зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.

Зөвлөгөөний үеэр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэгч зарим байгууллагуудын ололт, амжилт, туршлагыг харуулсан үзэсгэлэнг мөн гаргажээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Juanita Mark :Сайн байна уу? Та ямар нэгэн санхүүгийн хямрал, эсвэл өөрийн бизнес эхлэхэд хөрөнгө хэрэгтэй юу? Зээлээ барагдуулах эсвэл төлбөрөө төлөх эсвэл бизнес эрхлэхэд танд зээл хэрэгтэй юу? Та бага зээлийн оноотой байгаа бөгөөд олж авахад хэцүү байна Орон нутгийн банкууд болон бусад санхүүгийн институтээс авсан зээл? Танай компанид зээл авах боломжтой. Бид дараахь зорилгоор хувь хүнд зээлийг санал болгодог. Хувийн Зээл, Бизнесийн өргөжилт, Эхлэл, Боловсрол, Өр төлбөрийг нэгтгэх, Хэцүү мөнгө зээл. Бизнес Бид бага хүүтэй зээлийг 3% -ийн зээлээр санал болгодог. Өнөөдөр бидэнтэй холбогдоорой: email: skyworldmortgages@yahoo.com 2018-02-19
Ричард Уильям:Я Ричард Уильям, я видел комментарии от людей, которые уже получили свой кредит от богобоязненного человека по имени Гэри Пери, а затем я решил подать заявку в соответствии с их рекомендациями, и всего несколько часов назад я подтвердил на своем личном банковском счете общую сумму, которую я просил за. Это действительно хорошая новость, и я советую всем, кому нужен реальный кредит, подать заявку по электронной почте (thompson.loanservice@gmail.com). Я счастлив, что получил запрошенный кредит. 2019-02-23
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-07-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?