Нойрсож байсан баавгайг тэд сэрээжээ. Б.Обама, А.Меркель нар түүнийг үүрэнд нь нухах гээд чадсангүй. Путин улам хүчээ авч байна. Тэр Time cэтгүүлийн оны хүнээр ,Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тус тус шалгарсан. Ардаа Обама, Меркель, Си Зинпин нарыг орхисон. Энэ бол манайхны адил хэдэн бор юм төлөөд нэрээ оруулдагтай адил биш юм. Түүнийг хавчсаар, эдийн засгийн хоригоо чангатгасаар л байна. Саяхан хоригоо цуцалж болох нэг саналыг Путинд тавилаа. Тэр нь Крымыг Украйнд буцааж өгүүлэх тухай шахалт юм. Орос орон хэзээ ч хүлээж авахгүй ийм саналыг тавилаа. Крым, Ставраполь бол Оросын хувьд стратегийн маш чухал байрлал, мөн далайн гарц юм. Энд хөлөг онгоцны маш том боомт байдаг. Цэрэг зэвсгийн маш том үйлдвэрийн хот. Тэдний хэлснээр энэ бүхнийгээ тушаачихаар Орос орон өөрийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах болж байна. Орос -Украйны байдал, Орос-Туркийн байдал цаашдаа хурцдах төлөвтэй. Туркуудыг Европын холбоо илэрхий дэмжиж байна. Украйныг ч мөн адил. Хоёр хоногийн өмнө Украйнд үйл ажиллагаагаа явуулдаг Оросын 15 телевизийн сувгийг хаалаа. Тэд нойрноос сэрсэн баавгайг дутуу үнэлсэн бололтой.
ОЛОН УЛСЫН ТОЙМЧ Д.ГАНТУЛГА