Монгол улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдэв дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Осол гэмтлийн өдрийг 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор 1 сарын аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг түлэгдэлт өвчин болоод байна.
Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдралтай болдог тул уг гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн өвчлөл, нас баралт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо буурахгүй байгаа ба энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд бус төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн анхаарлыг хандуулахад хамтын ажиллагаа оролцоо чухал байгааг харуулж байна.
Иймд хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын чанар улмаар улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа асуудалд бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага мөн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас“ үйл ажиллагааг чиглүүлэх юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР