УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ТОВЛОН ЗАРЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

2016-02-15  

УИХ-ын дарга З. Энхболд энэ сарын 12-нд ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргав. Нийт 24 асуудлын жагсаалтад Төрийн тэргүүний өргөн барьсан, хэлэлцэхгүй удаж байна хэмээн гомдол дагуулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл багтжээ. Мөн түүнчлэн татварын хууль, прокурорын салбарын хэд хэдэн хуулийн төсөл, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд багтжээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?