Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДАРХАН, БИТЛЗ, ТВИСТ ГУРАВ НАС ЧАЦУУ

2016-02-15  

Дархан хоттой нас чацуу нэр цуутай хүмүүс, том үйл явдлууд ч байгаа. Харин өөр хоёр онцлог тохиолдол бий. Энэ түүхийг би өөрийнхөө сонирхлоор хайж судалж байж олсон. Тийм учраас үүнийгээ хүмүүст хурдан дэлгэх гэж хүссэн юм. Энэ анх удаа болж байгаа яриа.

Эхнийх нь... Дархан хот Битлз хамтлагтай чацуу. Мянга есөн зуун жаран нэгэн оны арван сарын 17-нд Бурхантын зэлүүд хөндийд шинэ хотын суурийг тавьж байх намрын яг тэр өдөр алс тэртээх Английн Ливэрпүүл хотын дөрвөн хөвүүний үүсгэсэн “Битлз” хамтлаг Девид Льюис театрт анхны концертоо тоглосон. Энэ концертонд Битлзийн дуу хөгжмийн шүтэн бишрэгчид нь ирцгээсэн. Ердөө л жаран хүн. Гэвч хожмоо тэрбумаар тоологддог болсон тэднийг “Битломан” гэж нэрлэдэг болсон шүү дээ. Монголд Битлзийн дуунуудыг Улаанбаатарын дөчин мянгатынхан түрүүлж сонссон гэдэг. Дарханд арай эрт сонссон. Учир нь Дарханаас олон залуус Европ явж Польш, Герман, Унгар, Чех, Болгарт сурч ирцгээсэн.Тэд Битлзийн пянзыг хил дээр хугалуулж хураалгасан ч гэсэн яаж ийгээд нууж оруулж ирдэг байсныг нь миний үеийнхэн гэрчлэнэ. 

Хоёр дахь нь Дархан хоттой твист бүжиг бас үе чацуутан. Америкийн дуучин Чабби Чекер твист бүжгийн тухай “The Twist” дууг анх дуулсан. Дуучин 1961 оны 10 сард дахин “Let’s Twist Again” нэртэй дууг дуулсан нь твист бүжиг дэлхий даяар түгэх шуургыг хөөрөгдсөн гэж үздэг.  

 “Өнгөрсөн зун бид яаж бүжиглэлээ,

Яг тэрэн шигээ твист хийцгээе...” гэсэн үгтэй энэ дууны аянд дэлхий чигээрээ твист бүжиглэсэн. Английн хатан хааны гэр бүлийнхэн хүртэл твист хийсэн. Бас нэг сонирхолтой нь 1961 оны 10 сарын 17-нд болсон нэгэн үдэшлэг дээр Америкийн тэргүүн хатагтай Жаклин Кенниди твист татсан... Дарханы уугуул санаж байгаа. Жараад онд хуучин Дарханы Орос клубийн ард ах нарын байгуулсан бүжгийн талбай дээр хагас бүтэн сайны орой болгон бүжиг болно.Банзан шалтай тэр хөөрхөн талбайг Орос Монголгүй л адилхан “Площадка” гэнэ. Хосоороо бүжиглэдэг бүжиг ихэнхдээ хийж байснаа гэнэтхэн хурдан ая явна. Орчин үеийн бүжиг гэж бараг гараагүй байсан үе. Хүмүүс нэг их гарч ирж бүжиглэхгүй. Тэгтэл хоёр гуравхан залуу гарч ирнэ дээ. Твист бүжиглэнэ. Бусад нь тэр бүжгийг мэдэхгүй болохоороо бүгдээрээ тэдэн рүү ойртож очоод шаваад тойрчихно. Хөдөлгөөнийг нь харж сониучирхаж байгаа нь тэр. Гэнэт цагдаа хүрч ирээд нөгөө бүжгийг чинь болиулна. Тэр үед твист бүжиглэх хориотой. Тийм л цаг байлаа. Тэр анх бүжиглэж байсан нөхдүүд чинь нөгөө Европ явж ирцгээсэн улс. Хорих тусам твист Дарханд улам хурдан дэлгэрсэн. Сүүлд далаад оноос нөгөө жаахан “Площадка” чинь оволзтол твист хийдэг болсон. Дархан хот домогт “Битлз” хамтлаг, твист бүжигтэй үе чацуугийн түүх ийм л учиртай... 

 

 

ДАРХАН ХОТООС : Ө. РАГЧААСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bi:medmeer yum bna . manai darhanch ugasaa buh yumaaraa iluuldee. hehe 2016-02-15
Sato:Shine Darkhanii Kharaa zochid ****dliin ariin dund khesegt Hungary.CZE.POLAND,BULGARY Zovloltiin mergejiltnuud 1966 onii namraas oroi kino gargaj,dicko zokhion baiguuldag baisan ym. Ter ued tvist bujgiig bid dagan duuraij bujiglej sursan. Khojim ni Darkhan khotiin zaluuchuud Udshiin tsenguun nertei party zokhiodog bolson bilee 2016-02-15
iIrmuun :Goyo barimt olsond bayar hurgie, bur yag taarch baina shuu neeren on sar udor ni hurtel dabhtsaj baidag, Darxan teheer Beatlesiig mongold anh turuun sonsjee.... 2016-02-15
S. TSEDEVDORJ.:TIIMEE. DEMJIJ BAINA. 1961 On YKHER JIL NADTAI NAS CHATSUU. ODOOGIIN ZALUUS KHIP KHOP SONIRKHDOG. BI BID BITLZ DEE YNEN CH. KHOGJMIIN AYALGUU CHADAMJAARAA MANAI URTIIN DUUNII DARAA OROKH BAIKH DAA. 2016-02-15
manai Darhaniihan ih soeltoi saihan humuus bdag sh dee:End tend yavj baihad Darhaniihan arai l uur haragddag shuu dee 2016-02-15
Ж.Дархангэрэл :Дарханчууд Битлзийг түрүүлж сонссон баримтыг зөв олжээ. Энэ агуу дуу хөгжмийг хорвоо тэр чигээрээ манай 21 аймагт, нийслэлд одоо ч сонссон хэвээрээ байгаа. Дарханчууд анхдагч юмаа аргагүй л.... 2016-02-16
shinee:Sonin tuux b.a. Darxanii zaluus avhaaljtai soyoltoi oyunlag. 2016-02-16
ӨНДӨГ:40-Н МЯНГАТЫНХАН АНХ СОНСОЖ ЭХЭЛСЭН ГЭДЭГ ҮЛГЭРИЙГ ГАНХҮҮ,ДОЛГИОН 2 ГАРГАСАН ЮМ. ДОЛГИОН АНХ E.L.O БУЯУ ELECTRIC LIGHT ORCESTRAГ СОНСОЖ ӨССӨН ГЭДЭГ БАЙСНАА ГЭНЭТ Л ТӨРӨЛ АРИЛЖЧИХСАН.80-ААД ОНЫ СҮҮЛЧ 90-ЭЭД ОНЫ ЭХЭЭР ҮДШИЙН ЦЭНГЭЭНД ИХ Л ТОГЛОЖ БАЙЛАА. 2016-02-17
зочин:Мэдмээр юм байна 2016-03-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?