ТА БИДНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ СОНГОСОН НАМТАЙ МААНЬ ХАМТ ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛОЛТОЙ

2016-02-15  

ИЗНН-ын сонгогч, дэмжигч, гишүүддээ хандаж бичсэн ил захидал

Хэдийгээр би улс төрийн үнэт зүйл, үзэл баримтлалыг онолын төвшинд гүнзгийрүүлэн судлаагүй ч гэлээ өөрийгөө либерал үзэлтэй хүн гэдэгт итгэдэг. Тиймдээ ч 2012 онд итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Либерал интернэшнл хэмээх олон улсын байгууллагын жинхэнэ гишүүн болох ИЗНН-д элссэн. Либерал гэх улс төрийн онолыг энгийн үгээр тайлбарлавал хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, хуулийн засаглалыг дээдлэн, төрийн хэм хэмжээг тодорхой түвшинд хязгаарлахыг дэмждэг үзэл баримтлал бөгөөд бага зэрэг тодотгон илэрхийлбэл, төр нь иргэдийнхээ эрхэнд халдаж, төрийн нэрээр гэмгүй хүний эрх чөлөөг хязгаарлан барьж хорьж болохгүй. Дарга ч бай, цэрэг ч бай хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хувийн өмчинд төр халдахыг хатуу хориглох бөгөөд төрийн нэрээр бизнес хийж хувийн хэвшлээ хохироохыг хатуу хориглодог улс төрийн зарчим билээ.

Жишээлбэл, авилга өгсөн нь тогтоогдоогүй байхад хувийн компанийн захирлыг барьж аваад хэдэн сар хорьсны эцэст “Хүн нь байхад зүйл анги нь олдоно” гэдэг шиг татвараа дутуу төлсөн хэргээр ял өгч болохгүй. Ядарсан эмээ гудманд тамхи ширхэглэн зарж байхад хийх ажлаа олж ядсан хэдэн цагдаа төрийн нэрээр дарамтлахыг, хувийн компани өр зээл тавин барин оруулж ирсэн дэлхийд алдартай үнэртэй усыг мэргэжлийн хяналтын мэргэшсэн авилгалчид шалгах нэрийн дор хайрцаг хайрцагаар хурааж авахыг хориглоно оо л гэсэн үг. Архины үйлдвэрийн лого зурагтаар хальт гарсны төлөө Шудрага өрсөлдөөний газрын “шудрага бус” дарга үйлдвэрийг нь лацдан авилга нэхэхийг зогсооно оо гэсэн үг. Хотын дарга нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа хэтрүүлэн хэрэглэж хувийн машиныг дугаараар нь хязгаарлан час өдөртэй болгож болохгүй ээ гэсэн үг. Бас, хувийн хэвшлийн хийх гэж байсан төслийг төрийн өмчит компаниар дамжуулан дээрэмдэж аваад, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг гацаахыг тас хориглоно оо л гэсэн үг.

Энэ бол либерал үзэл. Энэ бол ИЗНН-ын үнэт зүйл. Харамсалтай нь миний, та бидний итгэл үнэмшил сонгосон намтай маань зарагдаж байгаа бололтой. 16 жилийн турш хариу тус нэхдэггүй намынхаа эгэл жирийн гишүүдийн дэмжлэгээр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд тасралтгүй заларсан дарга маань Ардчилсан намын жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд, бас нэг дарганцар маань Канад руу элчингээр явахын тулд, өөр нэг нь АН-ын нөлөө бүхий эрхмийн бандаашанд хавчуулагдан УИХ-ын гишүүн болохын тулд, ондоо нэг нь засгаас хэдэн цаас гаргуулж авахын тулд намаа, намынхаа олон арван гишүүдийн, бас миний үзэл баримтлал, итгэл үнэмшил, үнэт зүйлийг арилжиж байгаа бололтой.

Үндсэндээ 10 хүрэхтэй, үгүйтэй хүний эрх ашгийн төлөө 16 жилийн түүхтэй нам маань булшлагдахдаа хүрчээ. Харамсалтай байна. Үнэхээр их харамсаж байна. Гэхдээ би, та бид Монгол хүний саруул ухаанд итгэсэн хэвээрээ. ИЗНН-тай байгуулсан хэд хэдэн удаагийн хамтран ажиллах санамж бичиг, тохиролцсон тохироогоо удаа дараа зөрчсөн АН-ын худал хуурмаг амлалтанд итгэхээ больсон олон арван жирийн гишүүд ИЗНН-д бий гэдэгт эргэлзэхгүй байна. Намынхаа ҮЗХ-ны хурлын ирцийг ч бүрдүүлж чадахгүй байгаа дарга нь олон фракциудынхаа учрыг олоод дүрмэндээ өөрчлөлт оруулж чадна гэдэгт үнэхээр эргэлзэж байна.

Аливаа нам татан буугдахын тулд, бас бусад намтай нэгдэхийн тулд намынхаа их хурлыг зарлан хуралдуулж шийдвэрээ гаргадаг. ИЗНН-ын их хурал хуралдах нь битгий хэл зарлагдаа ч үгүй байхад “ИЗНН АН-д нэгдлээ” гэсэн ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар цацан ард түмний тархийг угааж буй АН-ын зарим даргын увайгүй бөгөөд дээрэнгүй үйлдлийг гишүүд, сонгогчид бас дэмжигчид маань жигшин зэвүүцэж байгаа гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.

Тийм ээ, миний, та бидний үнэт зүйлс, итгэл үнэмшил хэдхэн хүний шуналаас, увайгүй эрх ашгаас болж зарагдахгүй. Бас, хэзээ нэгэн цагт ИЗНН засгийн эрхэнд гарч, либерал үзэл баримтлалаараа төрийн хэргийг явуулж, баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлээ дэмжих замаар улсаа хөгжүүлж, иргэдээ баяжуулна гэдэгт бид итгэсэн хэвээрээ...

 

ИЗНН-ын эгэл жирийн гишүүн Бурхан А. Баярхүү

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
darvaan har:Chi huurhii uunees uur yu hiij chadah bilee dee 2016-02-15
Олон ардчилал:Оюун нэг жасаалтанд орж дахин УИХ болох нь.Ард түмэн жасгаалтын ба намыг 3 дахь хүчинд өгж хүчийг тэнцэвэржүүлэх болно.Ядуу ардыг боддоггүй баячуудыг збблбн суудалд дахин дахин суулгах нь сонгогч таны буруу үйлдэл.... 2016-02-15
Нөү Парти...:Нам байгуулсан дарга баяжиж, нам дагасан хүн хохирноо гэж. Яагаад бидний цөөхөн Монголчууд нам нам гээд үхэлдээд байдаг юм бол. Дарга болчихож магадгүй гэж боддог олонхи байхад, улс орныг маань хөгжүүлнэ гэсэн цөөнх байдаг болохоор л Нам гэдэг зүйл амь бөхтэй оршоод байх шиг. Нам хөрөнгөгүй, гишүүнчлэлгүй, гишүүдийг нь дарга болгодоггүй байвал хэн дагаж намирах билээ. Намгүй Монголын төлөө... 2016-02-15
зочинф:Амьдрал баян Үнэхээр хэзээ нэгэн цагт бид итгэл үнэмшил үзэл баримтлалдаа тулгуурлаж сонголт хийдэг болно гэдэгт би үнэхээрийн итгэдэг Энэ бүхэнд манлай болж явдаг хатуу гишүүнчилэлгүй цорын ганц нам болох ИЗННам үлдэнэ гэдэгт найдаж итгэж байна 2016-02-15
Билгүүн :Баярхүү наад нам гэдэг сэтгэлгээ орхиод сайхан амьдарч болийшд. Хүн болгон математикч байх албагүй гэдэг шиг. Хүн болгон удирдах боломжгүй шүү дээ. Тиймээс над уулаа мартаад сайхан бизнес хийл дээ ккк 2016-02-15
Намын гишүүн:Баярхүү гэж энэ залуу 2012 оноос хойү ИЗНН-д орж ирээд юу хийв. Баггүй, бодлогогүй, хувийн тоглолт хийж нөхдөө доромжилдог энэ хүн өнөөдөр миний үүсгэсэн ИЗН-д ямар их хайртай элэгтэй болчихов? Улс оронд юу хийсэн нь мэдэгдэхгүй, өмдөө чирсан пацаан минь ЧИ харин нэгдэхгүй, нэгдүүлэхгүй гэж нэг их том царайлж байгаад намыг минь худалдах гэж байгаа юм биш гэж гэнэт их хар төрөв. чамтай чамгүй энэ нам яахаа мэднэ. ЧИ ТЭР ЛИБЕРАЛ НАМАА БАЙГУУЛААД ТОНИЛ ЦААШАА. ХАМД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ НЭГ ИХ ХАРААСАНЬ ХАРДСАН ХҮН. АРЧААГҮЙ ШААР ВЭ? 2016-02-16
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР:ЗӨВ ШҮҮ 2016-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?