УЛС ТӨРИЙН НАМ БОЛ ГАНБААТАРЫН УДИРДСАН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БИШ

2016-02-15  

Ашиглах, завших, суйлах, тулгуурлах, мушгих, золиослох, луйвардах, тулгах, хутгах, үймүүлэх, худалдах, наймаалах. Улс төрийн намын эргэн тойрныг шинжвэл ийм л үйл үг их давтагдах бололтой. Ганбаатар ийм үйл ажиллагаа явуулж байсан уу?  гэж асуух л үлдэх нь. Ямар ч байсан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагыг ашиглаж тулгуурлаад Улсын Их Хуралд сонгогдсон гэж үзэх хүн цөөнгүй. Гишгүүр болгосон гэх ч хаашаа.  Одоо бол нам байгуулсан. Ерөнхий сайд болох зорилготой. Дараа нь Ерөнхийлөгч болох  хүсэлтэй.

Монгол улсыг өөрийнхөө мэдэлд оруулах хүслээ Ганбаатар нууж тэвчихгүй байна. Түүнд энэ өндөрлөгийг эзлэн авахад ХҮН гэдэг түүний байгуулсан нам хэрэгтэй. Тэр хүслээ илэрхийлж амжаагүй шахам байтал түүний унаа нь бүдэрч эхэллээ. Цагаан сараар ХҮН намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Доржхандыг халж намынхаа гишүүддээ сонирхолтой бэлэг барьжээ. Түүний хариуд ХҮН намын шударга гишүүд хариу барьж эхэллээ. ХҮН намын нийслэлийн хороо нь 2 даргатай бол, нэг дарга нь ажлаас халагдах өргөдлөө өгч, нөгөө дарга болох Ө.Мөнхбат намын даргадаа  нь ил захидал бичжээ. Өнөөдөр аль аль нь хэвлэлийн бага хурал хийлээ. " Ганбаатарт хариуцлага  тооцож, намын даргын суудлаас буулгах ёстой " гэж Ө.Мөнхбат ба түүний нөхөд мэдэгдлээ. 

Хариу хэвлэлийн бага хурал хийлгэсэн  Ганбаатар : "Бүлэглэлийн захиалгаар  шургуулсан бууны нохой гэж хардахыг хүсэхгүй байна. Ганбаатарыг Ерөнхийлөгч болгохгүйн төлөө, энэ намыг хүчтэй байлгахгүйн төлөө бодож санааширч байгаа бүлэглэлийн захиалга" гэж хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө зөвтгөлөө. Нөгөө л, Зуун эрхмийг хийж байсан найруулагч Баатарын " Маш том бүлэглэлийн гар орлоо" гэдэг шиг хариу өглөө.

 

Нийтлэлч Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?