Н.ЭНХБАЯРЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАГТААН ЁСЧЛОНО

2016-02-16  

2004, 2008 МАН,АН хоёр нийлж МАНАН-гийн засгийн газрыг байгуулж байсан. 2012 онд АН-ыг олонхи болоход хариу барьж гэртээ урина гэж хүлээсэн МАН-ыхны итгэл нэгэнт талаар болсон. АН муу хэлээд байсан Н.Энхбаярынхаа "Шударга ёс" эвсэлтэй 2012 онд хамтарч Засгийн газраа байгуулсан. 4 дэх жилдээ тэд хамтарч байгаа. Засгийг бүрэн бүтэн байлгах эсэх нь одоогоор 13 гишүүнтэй Шударга ёс эвслийн байр сууринаас шууд хамаарч байгаа. Засгийг авч үлдсэний шагнал гэнэ үү, 2012 оноос хойш хамтарч байгаагийн үр дүн гэнэ үү, ямар ч байсан энэ 7 хоногт багтаан "Шударга ёс" эвслийнхээ даргыг Шадар сайдын суудалд нь ёсчлох тодорхой боллоо гэдэг мэдээлэл ордноор нэгэнтээ түгжээ . Цагаан сараар Ц.Элбэгдоржтой хөөрөг зөрүүлэн, ам нээж, нүүр хагарсан Н.Энхбаяр тун удахгүй МАН-ын гишүүдтэй УИХ-ын чуулганы танхимд нүүр хагарах нь ээ.

 

 А.МЭРГЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Шоронд орсон хүн төрд буцаал орчих гэж түй чоорт яацарцан төр бэ 2016-02-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?