CONTROL.MN САЙТЫН УНШИГЧДЫН ХҮСЭЛТЭЭР БИД ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛООС ДАРААХ АСУУЛТУУДАД ХАРИУЛТ АВЛАА

2016-02-16  

Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Манай хүү одоо 2 сар гарантай. Хэсэгхэн нилээн хүчтэй уйлаад зулай духаар нь бөөн хөх толбо үүсчих юм ямар чиглэлийн эмчид үзүүлэх вэ? Юунаас болж тэгэх үү? Аюултай юу? Одоо 6 сар болоход арилаагүй л байна.

Зөвлөмж: Хүүхдийн мэс засалд үзүүлээ. Хуйхны судас тасраад цус хуралт байна.

Асуулт: Сайн байна уу? Манай хүү 7 сартай одоо ханиад хүрээд зүгээр болохгүй нус гарч хааяа ханиалгаад астматай мэт амьсгалаад хэржигнэж ханиагаад байна яах вэ? Туслаач. Яаж эмчлэх вэ?

Зөвлөмж: 99184956 гэсэн утсаар холбогдоод хүүхдийн харшлын эмч Соёл-Эрдэнэд үзүүлж сайн эмчилгээ хийлгээ.

Асуулт: Би 21 настай найз залуутайгаа 2 жил хавьтсан бид 2 өөр хүнтэй аль аль хавьтаагүй гэхдээ гадна бэлэг эрхтэн улайгаад загтнаад байх юм. Хавьталд орохоор хорсож нөгөө шинжүүд ихэсдэг одоо яавал зүгээр вэ?

Зөвлөмж: Далайн давстай банн-д сууж үүсээд байгаа хэт шүлтлэг орчныг саармагжуулах хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу? Би 21-нд кесар хагалгаагаар төрсөн юм. Миний хөх маш чанга хатуу болчихоод хүүхэд маань уйлаад сайн хөхөж өгөхгүй юм. Эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзсэн чинь сайн бариул гэсэн. Тэгээд бариач хүнээр 3 өдөр бариулсан мөртлөө зүгээр болохгүй юм. Яах вэ? Надад зөвлөгөө өгөөч. Ямар эмнэлэгт хандвал зүгээр бол.

Зөвлөмж: Хөхөндөө гялгар уут тавьж зөөлрүүлээ. Бариа ч биш зөөлөн иллэгээр хөхний уургын зангираа гаргадаг хүн хэрэгтэй. Их өвчтэй үрэвсээд байвал мэс заслын эмчид үзүүлнэ.

Асуулт: Сайн байна уу?, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай хүү 6 настай. Бүүр жоохон байхдаа л хөл нь их өвддөг байсан. Одоо халуурах, халуун буух үед, заримдаа шөнө, үүрээр хөл нь их өвдөх юмаа. Шилбээрээ, эм өгч нилээн барьж байж өвчин нь гайгүй болдог. Ноднин жилээс хоолой нь өвдөх болсон. Үзүүлтэл жоохон барзгардуу томорсон байна гэсэн. Зүгээр үедээ ч хөл нь өвдөөд байх юм. Хариулж өгч тусална уу?

Зөвлөмж: Хүүхдийн хөдөлгөөн их шөнө цусан дахь сахар багадаад шилбэ, эрээн булчин их өвддөг. Сахартай цай уулгах юмуу шоколад өгөхөөр өвдөлт намдана.

 

 / CONTROL.MN САЙТЫН УНШИГЧ ТА БҮХЭН СОНИРХСОН АСУУЛТАА БИДЭНД ИРҮҮЛЭЭРЭЙ./

 

ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
amjilt:duu mani turj huutei bolsiin huduu aimagt teged sar bolod amiig n toirood ****ruud bn ged emnelegt hevtsen teged hevtej garad hed honood l dahiad am n toirood ****ruud bn emch neeh yum helehgyi huchilturu****in dutagdal gesn gehiin hudu maltai aild agarat bgaa huuhed tiim huchilturugch dutna gej bhuu yaval der ve hotod avchirch uzuuleh yumuu odoo 2 sar hurch bna heleed zuvluud uguuch tanai site iin hamt olond bayrlala 2016-02-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?