2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ХЭН ЯЛАХ ВЭ?

2016-02-17  

Улс төрийн намууд дор дороо хөдөлгөөнд орлоо. Ёстой л атом молекулын нэгдэл, задрал гэдэг шиг үйл явц өрнөж байна. Сонгуулийн гол өрсөлдөөн эрх баригч АН, гол сөрөг хүчин МАН-ын хооронд өрнөнө гэж судлаачид үзэж байна. УИХ-д суудалтай бүх намын санал нийлээд нийт сонгогчдын 50%-д хүрэхгүй байгаа тухай ч мэдээлэл нэг хэсэг яригдсан. Энэ судалгаа улс төрийн намд сонгогчид итгэл алдарсан гэдгийг илтгэсэн гэж олон нийт үзсэн. Тиймээс энэ удаа зөвхөн нам биш, бас хүнийг нь ч харна гэх давалгаа сонгогчдын дунд бий болоод байгаа. Тэгвэл энэ тоонд өөрчлөлт орсон, улс төрийн намуудаас МАН олны итгэлийг илүү хүлээх болсон тухай МАН-ын дарга М.Энхболд тодрууллаа.

2012 оны сонгуулиар 31%-тай байсан бол өнөөдөр 38%-тай болж МАН-ын рейтинг өссөн гэж Санта Маралын сүүлийн судалгааг үндэслэн хэллээ. Тэр өөрийнхөө намын рейтингийг дээшилсэн гэж хэлсэн төдийгүй Засгийн эрх барих туршлагатай гэж цохож хэлсэн нь анхаарал татлаа. "25 жил болсон нам хүртэл эрх барьж сураагүй л байна. Сураагүй гэдгээ өнгөрсөн 4 жилд харууллаа шүү дээ" гэж АН болон бусад намыг үгүйсгэв. Мөн "АН бол хүнд юм билээ. Урихаар ороод ирдэг. Хөөгөөгүй байхад гараад явчихдаг. Гуйгаагүй байхад гуйгаад байдаг. Яваагүй байхад хөөгөөд байдаг" гэж өрсөлдөгч намаа тодорхойлсон. Ингэж news.mn-д ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. МАН өөртөө итгэлтэй байгаа юм байна гэж харагдахаар байна. Мэдээж эрх баригчдын улс төр, эдийн засгийн бодлогын алдаа, улс орны өр шир, ард түмний аж амьдралын түвшин доошилсон, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг нь үүнд ташуур болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ МАН засгийн эрхийг авах хэмжээний суудал авч чадах уу? гэдэг бас асуудал. МАН-ын саналыг хуваагч МАХН-ыг яах вэ? Энэ хоёр нам сонгуулиас өмнө эвсэнэ гэж хэлэхэд бэрх. Нэгдэнэ гэж бүү сана. Улс төр дэх өрөг дөнгөж эхэлж байна. Хэн ч юу ч алдаагүй байна, одоохондоо. Гэхдээ МАН, АН-ын хэн ялах нь МАХН-аас ихээхэн хамаарах магадлалтай. Түүнтэй аль нам хүч хавсрах вэ? Энэ бол ЗАГАДКА буюу одоохондоо оньсого болжээ.

 

Ц.БАТ-ЭНХ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бадамжунайн дүү:Сөрөг гэдэг номон дээрээс Миеогомбын Энхболдыг газрын найманчин явсныг уншлаас 2016-02-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?